УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн.
Энэхүү шийдвэрийг гаргамагц МАН-ын Удирдах зөвлөл яаралтай хуралдаж дараагийн сайдаар хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцэн тогтжээ. УЗ-өөс Зам тээвэр, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Сайдын албан тушаалд Я.Содбаатараас гадна УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байсан билээ.
Ийнхүү сайдад нэр дэвшүүлэх хүний нэр ил болсноор УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна. Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хороодоор асуудлыг хэлэлцээд эцэст нь УИХ-ын чуулганаар оруулж батлах юм.
Сэтгэгдэл (2)