УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөнтэй холбогдуулж шинэ сайдыг тодруулахаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Одоогоор ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байгаа аж. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ шийднэ. Ямар нэгэн санал хураалт, өрсөлдөөн болохгүй, удирдах зөвлөлөөр орсны дараа намын бүлэг хуралдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж батлагдах аж.
Одоогийн байдлаар Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын гишүүд албан ёсоор нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байгаа гэнэ.