x

Шилдэг зураач М.Баярмагнайд 65 сая төгрөг олгохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн Биеннальд “Миний нутаг” монгол зургийн бүтээлээр оролцон шилдгээр шалгарсан Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.

Засгийн газрийн товч мэдээ:

  • Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёрдахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий “Монголын мянганы сорилтын сан” байгуулахаар болов. Талууд хоёрдахь Компакт гэрээ боловсруулах чиглэлээр өнгөрсөн гурван жил идэвхтэй ажилласны дүнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.

  • Стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоо, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаан суварга, Эрдэнэтийн зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын ордын талбайн хил заагийг хавсралтаар батлав. 

  • Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ сарын 08-09-нд Улаанбаатар хотод болно. Манай тал  “Биологийн олон янз байдал”, “Ашигт малтмалын тогтвортой менежмент”, “Эрчим хүчний үр ашиг” гэсэн тэргүүлэх гурван чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.

  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

  • Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж байгаа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагад “Үндэсний чанарын шагнал” олгож байхаар болов. Журмыг нь баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Чанарын шагналтай болсноор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтийн дунд чанарын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах, бүтээгдэхүүний чанар, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг ач холбогдолтой гэж үзлээ.

  • Усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сайд Н.Цэрэнбат илтгэл тавьж, холбогдох шийдвэр гаргуулахаар болов.

  • Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны зургийн цогцолбор болон Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хамгаалалтын захиргаа байгуулахаар шийдвэрлэв. 

  • “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоор ондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Манай улс ялтан шилжүүлэх тухай гэрээг БНХАУ, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, БНСУ, БНЭУ, Канад Улстай, ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг ОХУ, Турк, Польш, Куба улстай байгуулаад байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 2 цаг 2 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 2 цаг 10 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 4 цаг 9 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 4 цаг 12 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 4 цаг 15 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 4 цаг 21 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 4 цаг 22 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 4 цаг 25 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 29 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 31 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 33 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 36 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 38 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 39 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 41 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 54 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 57 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ Өчигдөр 15 цаг 12 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ Өчигдөр 15 цаг 11 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... NEPKO:Гайхамшигт бодисууд Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top