x

Ерөнхийлөгч Х.Баттулга ноос, ноолуур боловсруулах үйлдвэрээр зочлов

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав.

Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар мөн Төв аймагт ажилласан юм.

Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар энэ үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байгаа ч үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын хичээл зүтгэлээс үл шалтгаалах хэд, хэдэн бэрхшээл энэ салбарт өнөө хэр тулгамдаж байгаа аж.

Тухайлбал, “Могол ноос” компанийн Ерөнхий захирал Ч.Эрдэнэбат “Манай компани монгол хонины ноосноос ноолуураа ялгаад утсаа өөрсдөө хийж байгаа. Хийсэн утсаа “Blue Sky” компанид өгч даавуу болгодог юм. Түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн болох пальто үйлдвэрлэж байна. Манай ээрэх үйлдвэр гэхэд л жилд 300 тонн нарийн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид энэ хүчин чадлынхаа 10-хан хувийг ашиглаж байсан. Энэ жил пальто үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 орчим хувийг л ашиглаж байгаа.

Гэтэл импортоор жилд 400-500 тонн утас орж ирдэг. Энэ асуудлыг нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай. Хэрвээ бид импортын утасны асуудлыг зохицуулах юм бол дотоодын нарийн ээрмэл утасны чанар маш өндөр түвшинд хүрсэн тул гологдохгүй.

Мөн бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Жилд 2000 тонн ноос авч байж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Түүхий эдийн үнэ гэхэд л 8 тэрбум төгрөг болно гэсэн үг. Энэ бол аль ч үйлдвэрт тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудын нэг.

Бид энэ үйлдвэрүүдийг байгуулахын тулд Засгийн газрын бондын зээлээс 3.5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 2 тэрбум төгрөг авсан. 5-7 жилийн хугацаатай авсан зээлээ бид 100 хувь төлчихсөн. Тэгэхээр оновчтой үйлдвэрлэлээ олж сонгоод, Засгийн газраас дэмжээд явах юм бол Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломжтой гэдгийг манай үйлдвэр харуулж байгаа болов уу” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 2 цаг 11 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 2 цаг 19 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 4 цаг 18 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 4 цаг 21 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 4 цаг 24 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 4 цаг 30 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 4 цаг 31 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 4 цаг 34 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 38 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 40 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 42 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 45 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 47 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 48 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 50 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна Өчигдөр 15 цаг 27 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана Өчигдөр 15 цаг 24 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ Өчигдөр 15 цаг 12 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ Өчигдөр 15 цаг 11 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top