x

ХЗБХ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.02) 11 цаг 20 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцэв. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалах, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх замаар нийгэмд шударга ёс, дэг журмыг тогтоох нь төрийн үндсэн чиг үүргүүдийн нэг гэдгийг төсөл санаачлагч танилцуулгынхаа эхэнд онцоллоо. 

Монгол улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад эрүүгийн хууль тогтоомжид заасан 200 гаруй гэмт хэргээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлдээ С.Бямбацогт гишүүн танилцуулав. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие мах бодид гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг, мөн залилан мэхлэх гэмт хэрэг 10 орчим хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн ойролцоо хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэх нэршил аваад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдалах болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад эзлэх хувь бага боловч нийгэмд учруулах хор уршиг, аюулын хувьд өндөр бөгөөд сүүлийн жилүүдэд тоо нь хурдацтай өсөж байгаа гэв.  

Монгол улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгааг тэрбээр танилцуулгынхаа үеэр дурдав. 2017 онд улсын хэмжээнд 32,2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,0 мянга буюу 18,7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 37,2 мянган хүн хохирсноос 4,7 хувийг нь хүүхэд, 48,8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь жил ирэх тусам гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг өсөн нэмэгдэж байгааг харуулж байна гэлээ. 

Зөрчлийн хуулийн хүрээнд зөрчлийг бүртгэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 4500 орчим, жилдээ 1.2 сая орчим бүртгэгдсэн аж. Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа төдийгүй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ. 

1997 онд батлагдсан хуульд зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байсан бол төслөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж, өргөжүүлсэн байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар төсөлд тусгажээ. Тодруулбал, уламжлалт чиглэлүүд буюу ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж тусгаж, чиглэл бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт үргэлжлүүлэн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлээд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг дайчлах, уриалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оролцдог, хувь нэмрээ оруулдаг байх нь зүйтэй. Олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээ мэдээллээ түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хуульчилсан үүрэгтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагаас мэдээ мэдээлэл бэлтгээд олон нийтэд түгээх гэхээр МҮОНРТ-ээс бусад хэвлэлд төлбөр төлөх болдог. Тиймээс бүх нийтийн төлөөх, нийгмийн аюулгүй байдлын төлөө хэвлэл мэдээллийн бүх байгууллага тодорхой үүрэг хүлээж, холбогдох байгууллагаас бэлтгэж өгсөн мэдээ, нэвтрүүлгийг олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээх үүргийг хүлээлгэх нь зүйтэй” гэв. Тэрбээр энэ нь өмчид халдаж буй хэлбэр биш гэдгийг онцолсон. Нийтийн өмч болсон долгионыг ашиглан үйл ажиллагаа явуулдгийн хувиар хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үр нөлөөтэйгөөр оролцоотой байхыг хуульчлах саналыг хэллээ.   

Ийнхүү төслийн талаар хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 29 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 37 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 37 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 40 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 43 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 49 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 50 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 53 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 56 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 3 цаг 57 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 3 цаг 59 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 1 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 3 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 6 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 7 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 8 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 22 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 25 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 37 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 38 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top