x

Польшоос авах зээлээр ногооны зоорь барих гэнэ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн (2018.10.02) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Намрын ургац хураалтын урьдчилсан баланс болон тулгамдсан асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсох санал оруулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсантай холбогдуулан уг хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил гурван хийдэл гарсныг онцоллоо.

Хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллах зайлшгүй шалтгааны талаар тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс шинээр батлагдсан хуулиар малын эмийн асуудал хариуцсан зөвлөлийг МЭЕГ-ын харьяанд байгуулахаар болсон. Ингэснээр зөвлөлд мэргэжлийн хүмүүс ажиллахаар болсон гэсэн үг.   Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байсан гэв. 

Засгийн газрын гишүүн Б.Батзориг хариултдаа,  өмнө нь малын урьдчилан сэргийлэх асуудал эзэнгүй орхигддог байсан. Харин одоо  малчны хотноос үйлдвэрлэл хүртлэх малын бүх хяналтыг Мал эмнэлгийн ерөнхий газарт хариуцуулахаар болсон гэдгийг онцолж байв. 

Гишүүдийн зүгээс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахдаа олон талын оролцоог хангах, ялангуяа салбарын дотоод болон хөндлөнгийн хяналтын зааг ялгааг нарийн гаргах шаардлагатай байгаа талаар саналаа хэлж байсан. 

Ингээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Б.Батзориг: Улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьсан

Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан бланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд,  2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас  хойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг дурдав. 

Түүнчлэн тэрбээр, Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70  хувь хангах зорилт тавьсан. Энэ жил 497.2  мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургацын урьдчилсан блансаар 425.8 мянган га-д үр тариа, 158 мянган га-д төмс, 95 мянган га-д хүнсний ногоо, 86.3 мянган га-д малын тэжээл тариалсан. 10 дугаар сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 21.1, төмс, хүнсний ногоо 81 хувьтай байна гэж байлаа. 

Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг шийдсэн эсэх, тариалангийн салбарын техникийн шинэчлэлд явуулсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариултдаа, Польш улсын засгийн газраас авахаар болсон 50 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулахаар болсон. Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт  гурван зоорь барьж,  монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш хүнс, гурилаар хангахыг зорьж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх эсэх асуудал хязгаарлагдмал байдаг.

Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр, энэ жил гэхэд ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр тариалангийн салбарт техник,технологийн шинэчлэл хийсэн. Цаашид техник технологийн шинэчлэл хийхийн зэрэгцээ тэдгээр техникийг засах засварын төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Ер нь хүнс, хөдөө ахуйн салбар төрийн дэмжлэггүй бол хөгждөггүй салбар гэдгийг ахин дахин онцолмоор байна гэв.

 УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 14 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 22 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 22 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 24 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 27 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 33 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 34 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 38 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 41 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 3 цаг 41 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 3 цаг 43 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 3 цаг 45 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 3 цаг 48 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 3 цаг 50 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 3 цаг 52 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 3 цаг 53 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 6 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 10 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 22 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 22 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top