x

ХЗБХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд шүүмжлэл хэлсэн нь эрх баригчдын дургүйцлийг хүргэв. Тэрбээр “нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол Ардын намын хийж байгаа ажил. Ардын намынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа цэцээр ийм шийдвэр гаргуулсан” гэв. Түүний үг танхимд суусан Ардын намынхны дургүйцлийг хүргэж, хатуухан шүүмжлэл дагуулсан юм. Ингээд гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ёстой юм биш үү. Яаж ч бодсон Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл бид хууль зөрчих гээд байгаа юм биш үү. Тэрнээс гадна нөхөн сонгуулийг жилд хоёр удаа явуулдаг болчихвол хайчнаас гарах боломж байна. Мөн  сонгууль болохоос зургаан сар биш, гурван сарын өмнө төрийн албан хаагч ажлаа өгдөг болговол ямар вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Бид нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан биз дээ. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр л гаргасан шүү дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд өчигдөр хоёр бүлэг мэдээлэл хийж байх шиг байна лээ. Гэтэл өнөөдөр айх айхгүй тухай яриад сууж байна. Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би “Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдорж оо чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг Ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Дэгийн тухай хуулиар бол гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлэх ёстой. Хэрэв тэгээгүй тохиолдолд хурлаас гаргах, сануулга өгөх эрх нь хурал даргалагчид бий. Ц.Нямдорж сайдын хэлж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг тусдаа хуульчлах ёстой. Бид хэн нэгнээс айж ичээд байх юм байхгүй. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр нөхөн сонгуулийг явуулах саналтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 32 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 40 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 40 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 42 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 45 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 51 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 52 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 59 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 0 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 2 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 3 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 6 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 9 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 10 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 11 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 24 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 28 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 40 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 40 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top