"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан юм.
Түүнийг цаашид цагдан хорих уу, үгүй юу гэдгийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр биш “Жаст” группийн асуудлаар таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог хэлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Прокуророос ирүүлсэн саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар өнөөдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болжээ.
Сэтгэгдэл (2)