x

Хэнтийд нөхөн сонгууль болно гэв үү?

Өчигдөр чуулганы нээлтийн дараа УИХ-д суудалтай АН, МАН-ын бүлгүүд хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэлээ. Хоёр намын бүлгийн нэг дуугаар хэлсэн зүйл бол Хэнтийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн явдал.

2018 оны зургадугаар сарын 22-нд баталсан УИХ-ын 64-р тогтоолоор Хэнтий аймгийн 42-р тойрогт явуулах нөхөн сонгуулийг энэ сарын 7-нд явуулахаар товлон зарлаад байв. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг наймдугаар сарын 22-ны өдөр дунд суудлаараа авч хэлэлцээд “Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн байна” хэмээн дүгнэж түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

Цэц ийн дүгнэхэд хүрсэн үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 125.5 буюу “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэдэг заалт. Харин нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулахаар товлосон нь өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа нөхдийн сонгогдох эрхийг хангаагүй гэж үзсэн хэрэг.

Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахад хүрвэл нөхөн сонгуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш зарлаж, тэр хүртэл төрийн албанд ажиллаж байгаа нөхөд сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэн ажил албан тушаалаасаа түдгэлзэх нь л дээ.

Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 20.1-д бас “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гариг, эсвэл аравдугаар сарын эхний Ням гариг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэсэн нь нөхөн сонгуулийн хугацааг дахиад зургаан сараар хойш нь шидэж байгаа юм. Дээр нь СЕХ-ноос боловсруулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн сонгуулийн хуулийн шинэ төсөлд “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалтыг шинээр оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад хуулиа энэ хэвээр баталчихвал Хэнтийд нөхөн сонгууль болохгүй гэсэн үг.   

Уг нь Үндсэн хуулийн Цэцээс үндэслэл болгоод байгаа төрийн албан хаагчтай холбоотой заалт дээрх “сонгуулийн жил” гэдэг нь нөхөн сонгуульд бус, УИХ-ын ээлжит сонгуульд хамааралтай ойлголт юм. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээс зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалт нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй.

Нөгөө талаас хэрвээ Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрх зөрчигдөж байна гэж үзвэл нөхөн сонгуулийн хугацааг товлон зарласан УИХ-ны тогтоолыг бус, Сонгуулийн хуульд заасан төрийн албан хаагчтай холбоотой заалтыг Цэц хүчингүй болгох ёстой байлаа. Гэтэл анхнаасаа нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Цэцэд өгсөн, Цэц гомдлыг шууд хүлээж аваад “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэсэн нь Цэцийг “улс төрийн захиалгатай гүйцэтгэлээ” гэж харагдуулж байгаа. Цэц ч гэсэн огт санаандгүйгээр ийм алдаа хийдэггүй л юм даа.

Гэвч УИХ-д суудалтай хоёр намын бүлэг “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэж хэллээ. Хэрвээ Цэцийн дүгнэлтийн ард аль нэг нам, хүчний захиалга байгаагүй бол УИХ Цэцийн дүгнэлтийг яаравчлан хэлэлцэж, “Хүлээж авахгүй” гэж шийдсэнээр маргаан дуусна. Харин цаанаасаа захиалгатай байгаад “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэсэн нь хоосон үг бол Цэц шийдвэрээ хамгаалж маргасаар 2020 оны сонгуультай залгана.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 35 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 43 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 43 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 45 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 48 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 54 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 55 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 59 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 2 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 4 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 6 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 9 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 11 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 13 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 14 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 27 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 31 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 43 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 43 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top