x

Хуулиа өөрчлөх нь сонгуулиас зугтах шалтаг биш

УИХ-ын намрын чуулган эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболдын баталсан намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 24 хуулийн төсөл багтсан байна. Тэдгээрийн дундаас хамгийн их анхаарал татаж буй нь 2015 онд УИХ-аар баталсан Сонгуулийн тухай хуулийг гурав задалсан сонгуулийн шинэ хуулийн төсөл. СЕХ одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай гурван хууль болгон задалжээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн 85.3-т “Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт шинээр оруулжээ. Үүнтэй адил заалт өмнөх хуульд бас байсан. “УИХ-ын бүрэн эрхийн хугацааны 3/2 нь өнгөрсөн тохиолдолд орон гарсан тойрогт нөхөн сонгууль явуулахгүй” гэсэн хуулийн заалтыг 2015 оны Сонгуулийн хуулиар өөрчилсөн байдаг. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эргэн орж ирсэн энэ заалт зарчмын хувьд буруугүй боловч хэрэв хууль батлагдвал Хэнтийн сонгогчид парламентын бүрэн эрхийн хугацааны тэн хагасыг хууль тогтоох байгууллагад өөрсдийн төлөөлөлгүй үдэх нь байна.

Тиймээс УИХ 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн Цэцийн дунд суудлын дүгнэлтийг УИХ яаралтай хэлэлцэж, ирэх оны зургадугаар /25-ны дотор/ сард багтаан сонгуулийн товыг шинэчлэн тогтоох ёстой байв. Харамсалтай нь УИХ-ын даргын баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт багтсангүй. Түүгээр ч барахгүй УИХ-ын даргын захирамжаар байгуулсан СЕХ-ны ажлын хэсэг “Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаанд орон гарсан суудлыг нөхөхгүй” гэдэг хууль оруулж ирсэн нь эрх барьж байгаа нам энэ сонгуулиас цаг үргэлж зугтаж байгаа мэт харагдуулж байна. Гэвч гишүүн Д.Гантулга сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө чөлөөлөгдсөн байх тул нөхөн сонгууль явуулахгүй байх нь ч бас хууль зөрчсөн хэрэг болно.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 23 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 30 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 30 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 33 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 36 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 42 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 43 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 46 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 50 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 3 цаг 50 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 3 цаг 52 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 3 цаг 54 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 3 цаг 57 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 3 цаг 59 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 0 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 2 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 15 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 18 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 31 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top