x

ГХ-ны сайд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын уулзалтад оролцов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.

Уулзалтад ДГХБО-ын бүлгийн дарга, Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Л.А.Кастелиони болон бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар, мөн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О. Алгаерова нар оролцлоо.

“Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад түншлэлийг сэргээн бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг 2019 онд хянан хэлэлцэх хурлын бэлтгэлийг хангах, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд түншлэлийг бэхжүүлэх, хамтын чармайлтаа нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. 

Түүнчлэн далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг тодорхой хэмжээгээр бууруулах, худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоо, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой “Бүс ба Зам: Зорчих нөхцлийг хөнгөвчлөх санаачлага” гаргаж, “Бүс ба Зам”-тай холбоотой арга хэмжээнд оролцох албаны төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад виз олгох ажиллагааг хөнгөвчлөх журам нэвтрүүлэн, хилийн хяналтын бүсэд тэдэнд зориулсан тусгай гарц байгуулсныг тэрээр онцлов.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 32 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 40 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 40 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 42 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 45 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 51 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 52 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 59 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 3 цаг 59 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 1 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 3 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 6 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 8 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 10 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 11 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 24 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 28 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 40 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 40 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top