x

Засгийн газар “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 09 дүгээр сары 28-ны өдөр боллоо.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв,  нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлагыг 11,589.8 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь байхаар тооцсон байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувь байх юм.

Засгийн газар 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.3, энэ оны эхний хагас жилд 6.3 хувьтай байгаа эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувьд хүргэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 Энэ хүрээнд:

-  Эдийн засгийн өсөлтийг дэмжиж төсвийн сахилга батыг чанд баримтлан алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах

-  Экспортод гарч байгаа эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэж орлогоо нэмэгдүүлэх

-  Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх

-  Төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг дээшлүүлэх

-  Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмж, үр ашгийг нь сайжруулах

-  Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээ авах юм.

Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас дамжиж ирсэн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, ирэх онд “Ирээдүйн өв сан”-д 553 тэрбум гаруй төгрөг, цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь анх удаа байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхэлнэ гэсэн үг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 35 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 43 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 43 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 45 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 48 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 54 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 55 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 59 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 2 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 4 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 4 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 6 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 9 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 11 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 13 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 14 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 27 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 31 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 43 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 43 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top