x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно” гэлээ.

Мөн “Өмнөх Элчин сайдууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Элчин сайд Жон Жэ Нам та ч мөн бидэнтэй нягт хамтран ажиллаж хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд бүтээлч, шинэлэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ гэж итгэж байна” гэв.

Уулзалтаар хоёр улсын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлийн ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Энэ нь аялал жуучлал, иргэдийн урсгалыг дэмжих, Монгол иргэд БНСУ-д хууль бусаар үлдэх явдлыг багасгах, мөн БНСУ-ын ЭСЯ-ны ачаалал буурахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм.

Элчин сайд Жон Жэ Нам нь 2018.05.11-нд Монгол Улсад томилогдон ирж, 2018.05.17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ барьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 9 цаг 56 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 9 цаг 57 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 9 цаг 58 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 9 цаг 59 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 10 цаг 12 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 10 цаг 13 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 12 цаг 24 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 12 цаг 32 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 14 цаг 32 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 14 цаг 35 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 14 цаг 38 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 14 цаг 44 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 14 цаг 45 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 14 цаг 48 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 51 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 14 цаг 52 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 14 цаг 54 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 14 цаг 55 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 14 цаг 58 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 15 цаг 1 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top