Засгийн газар өнөөдөр өглөө 8:00 цагаас эхлэн хуралдав. Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь оруулжээ. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг түүнд санууллаа.
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажиллажээ.
Өчигдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, долоон хүнийг нэр дэвшүүлснээс УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл (2)