МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
МАН-ын Удирдах зөвлөлөөс улс төрийн болон ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллахыг МАН-ын дарга У.Хүрэлсүхэд даалгасан байна. Мөн саяхан ажлаа хүлээлгэж өгсөн ЗТХ-ийн дэд сайд Т.Цогтгэрэлийн орны хүнийг томилох тухай хэлэлцсэн байна. УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа юм байна.
Харин ЗТХ-ийн сайдад томилох хүнээ танхимын тэргүүний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө намын бүлэгтээ танилцуулах ёстой.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (5)