x

Зам тээвэр хөгжлийн яамны сайд, дарга нарыг албан тушаалаас нь чөлөөллөө

Засгийн газар дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ хандан хоёр зүйлийн талаар мэдэгдэл хийлээ. 

Юуны өмнө тэрбээр энэ сарын 9-ний орой ЗТХЯ-ны гадна ЗТХЯ-ны Газрын дарга нар болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас хоорондоо муудалцаж, нэгнийхээ амь насанд халдаж, хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг гарсанд талийгаачийн ар гэр, үр хүүхэд, ах дүүсд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдлээ. 

Мөн өнөө өглөө буюу наймдугаар сарын 12-ны үүрээр Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд байгалийн онц үзэгдэл үерийн аюул болсны улмаас 300 метр газар төмөр замын суурь бүтэц эвдэрч, Сайншандаас-Улаанбаатар чиглэлд явж байсан галт тэрэг замаас гарсан осол болсон талаар дурдаад дээрх эмгэнэлтэй явдал тохиолдсонд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж, Засгийн газар харамсаж байгаагаа хэлээд ард иргэдээсээ уучлалт гуйсан юм. 

Тэрбээр Ерөнхий сайдын ажлаа авмагцаа төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг шат шатанд сайжруулах талаар 01 тоот захирамж гарган, үүрэг өгсөн билээ. Гэвч төрийн албанд, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн энэ эмгэнэлтэй хэргийн өмнөөс ард иргэдээсээ ахин уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлэв. 

Энэхүү үйл явдал нь төрийн алба ямар ёс зүйгүй, хариуцлага сул байгааг илтгэсэн бөгөөд Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой хэмээн үзээд ЗТХ-ийн сайд, дэд сайд, тус яамны төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Энэ хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэх юм байна.

Түүнчлэн тус салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар алдаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, ажлаа өгөх талаараа өөрдөө хүсэлтээ гаргасныг дурдав. 

Засгийн газар цаашдаа ажлаа сайжруулж, төрийн албаыг төрийн алба шиг болгож, хууль хэрэгждэг, хариуцлага хүлээдэг байдлыг хэвшүүлэхийн төлөө ажиллаж, алдаа дутагдлаа засаж ажиллахаа У.Хүрэлсүх мэдэгдээд ард түмнээсээ дахин дахин уучлалт гуйлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.189.42)
    Hurelsuh ogtsroh heregtei
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Shilen tsogoo Darvaan hariig Darhanii zam deegyyr cnir (202.179.4.250)
    zocnin
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.122.101)
    Энэ шилэн Цогоо байсан газар балаг салахгүй ээ. Ийм дэд сайд байсан дорвол дэд сайд гүй бөйсан дээр. Дарханы замд маш олон осол гарч байгааг мэддэг болов уу
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.113.63)
    Alban tushaaliin heneethuud balarch duusval taarna
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Ганаа (202.9.42.5)
    Батэрдэнэ сайд уг нь байж байвал хэрэгтэй байсан юм. Дэд сайд, төрийн нарийн 2 явах нь зөв.
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.16.24)
    Бас төрд ухамсар сууж л байгаа юм байна. Өөрсдөө хүсэлт гаргаж байна гэдэг бас дээрээ удирдлагатай ардаа хариуцлагатай гэдгийг ойлгодог болжээ. Хүчирхийлэгчид шиг бултаад байгаагүй нь ёс зүйд дэвшил гарч сайн тал руугаа эргэж гэж бодож байна. Хариуцлага алдсаныхаа хирээр шийтгэлээ хүлээх нь шударга хэрэг.
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шилэнг торонд хий (103.229.122.79)
    Наад шилэн нэртэй хулгайчыг шалгаж шоронд хийх ёстой. Дэд сайд болж төмөр замаас их хөлжсөн хулгайч огцоруулж халах ч багадана
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 9 цаг 46 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 9 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 9 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 9 цаг 48 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 10 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 10 цаг 2 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 12 цаг 14 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 12 цаг 22 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 14 цаг 22 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 14 цаг 24 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 14 цаг 28 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 14 цаг 33 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 14 цаг 35 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 14 цаг 38 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 41 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 14 цаг 42 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 14 цаг 44 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 14 цаг 45 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 14 цаг 48 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 14 цаг 51 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top