Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохоо өөр өөрсдийн твиттер хуудсандаа жиргэжээ.
Хэд хоногийн өмнө тус яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Түүнчлэн өнөөдөр үүрээр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг осолдож, олон хүн хүнд болон хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Одоогоор тухайн чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байгаа. Осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа тул ОХУ-аас нэмэлт хүч дуудсан байгаа билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Энэ талаар цаг тухайд нь мэдээлэх болно.