x

Халхын заяа хаячихаагүй л бол...

“Э.Бат-Үүл Сонгинохайрханд нэр дэвшинэ” гэдэг мэдээлэл цацагдсаны дараахан түүнтэй гудамжинд таараад “Юу болоод гэнэт нэр дэвших болчихов оо, урьдаас сайн бэлтгэлээ базаасан юм уу, ах минь ээ” гэж сэтгэл зовоод асуухад мань ингэж хариулсан юм. “Би ч бас бэлтгэлгүй байлаа. Баруун бүрэн аж ахуй дээрээ байж байсан чинь /аж ахуй гэдэг нь саалын хэдэн үнээ/ намаас нэгэнт утасдаад, намын хурал болж байна, онлайнаар хуралдана. Ороод ир гэлээ. Ороод очсон чинь гэнэтхэн миний нэрийг дэвшүүлээд, бүгдээрээ гар өргөд шийдчихлээ. Намын залуус “Намаа нэгтгэе. Намын эв нэгдлийг хангахад та л хэрэгтэй байна” гэхээр нь татгалзаж чадсангүй ээ” гэж.

Э.Бат-Үүл ийм л хүн. Нийтийн эрх ашиг, намын эв нэгдэл гэхээр дайсныхаа сүхэн дор ч хүзүүгээ тавихаас буцдаггүй. Дөрвөн жил хотыг удирдахдаа дөчин жил хийгээгүйг хийж, нийтийн бие засах газар шиг байсан нийслэлийн төвийг нус, шүлснээс нь салгасныхаа төлөө хоёр сонгууль дараалан шүүгдэж, хүүхдийнхээ нэрийг хүртэл золиос болгочихоод хормойгоо гөвөөд босох зоригтон Э.Бат-Үүлээс өөр байхгүй. Байхгүй учраас өнөөдөр Э.Бат-үүлийг дуудаж байгаа юм.

Хэдхэн сарын өмнө АН хоёр хуваагдаж, нэг нь нөгөөгийнхөө эсрэг Сүхбаатарын талбайд суулт хийхэд ч Э.Бат-Үүл ганцаараа босоод очсон. “Ардчилалд хүч хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй” гэж хэлснийх нь төлөө үсдээд чирч байгаа троллуудыг улс даяараа харсан. Э.Бат-Үүлээс өөр хүн бол амиа хоохойлоод зугтах л байсан.

Аравдугаар сарын 1-нд АН-аас сүүлийн арав гаруй жил болоогүй /2008 оны долдугаар сарын 1-нээс хойш/ сүрт жагсаалыг хотын төв талбайд зохион байгуулсан. Олоон жилийн дараа нийслэлчүүд “Төрийн дээр иргэн байдаг шүү. Эрх чөлөөнийхөө төлөө нэгдэж чадвал эрх баригчдаас илүү хүчтэй шүү” гэдгийг ойлгуулж чадсан. 2016 оны сонгуулиас хойш таван жилийн дараа анх удаа МАН иргэдийнхээ үгийг ийм тодоор сонссон. Ард нь бас л Э.Бат-Үүл зогссон. Л.Оюун-Эрдэнэ нь айсандаа хумсаа мэрж, У.Хүрэлсүхийн хөх мах нь чичрээд “бурхан болоочтой уулзсан” хэмээн бувтнаж зогсохыг нийтээрээ харсан.

Аргаа бараад “Зоригийн алуурчин” гэж цоллож (бүхэл бүтэн 23 жил шүү дээ), хийгээгүй хэргээр нь шүүж, хөгшин хөвөөгөөр нь дуудаж, хүүхдийг нь хүртэл гүжирдэж байна. Хэрвээ Э.Бат-Үүл тэдний хэлсэн шиг хэрэг хийсэн бол Ардын намынхан аль хэдийн түүнийг шоронд хатааж, шонд өлгөхгүй байсан гэж үү? М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан гээд тархитай, зүрхтэй болгоныг нь хорьж, шоронгийн тав болгосон МАН Э.Бат-Үүлийг хайрласандаа сул тавьсан байх уу?

Хэрвээ Э.Бат-Үүл энд нөхөн сонгуульд нэр дэвшээгүй бол тэнд талбай дээр цугласан олны нүдэнд ассан цог, нүүрний галыг атгаад 21 аймгаа тойрох байлаа. Ардчилсан намыг тэгж нэгтгэдэг юм. Түүнээс биш зөөлөн буйдан дээр тухлаад зурагт үзэнгээ, нэг хоёр удаагийн хурал дээр нэр цохож шүүмжилснээр нам бэхэждэггүй, нийт олныг дагуулдаггүй.

Тийм болохоор Э.Бат-Үүл бол энэ цаг үеийнхээ түүчээ нь мөн. Эцгийнхээ шуналаар барьцаалж, эд хөрөнгөөрөө бардаж төрд орж шургалсан МАН-ын баян өв залгамжлагчид, нялх Сэнгүмүүдтэй зүйрлэх аргагүй хүч мөн. Халхын заяа буян хаячихаагүй л бол Сонгинын сонгуульд Э.Бат-Үүл ялна аа...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баяр (202.126.89.25)
    Бат үүл ялхгүй ээ яг эрдэнэ шгээ онигоо болно жарн жавганцтай уралдсан ч бат үүл ялгдана
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 34 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 45 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 49 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 54 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 1 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 7 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 18 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 21 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 25 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 28 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 38 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 0 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 34 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 22 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 38 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 51 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 7 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 20 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 2 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top