x

“Баялгийн эзэд” ээ! Долоон лицензээ хадаг болгон бариад хоосон хоцорсон “Эрдэнэс Метан”-тай хэн хариуцлага тооцох вэ?

Тавантолгой ордын нүүрсний метан хийн 7 лицензийн 60%-ийг эзэмшигч “Jade Gas Holdings” IPO гаргаж, 100 сая долларын үнэлгээтэй боллоо гэсэн таатай мэдээ дуулдлаа. Австралийн “Jade Gas Holdings”  компани уржигдар буюу 2021 оны 10-р сарын 4-нд Австралийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэллээ. Арилжаа хийж эхэлсэн эхний өдрөө хувьцааны ханш нь хоёр дахин өссөн. Өнөөдөр буюу 10-р сарын 6-ны байдлаар нэгж хувьцааны ханш нь 0.08 австрали доллар болжээ. Харин зах зээлийн үнэлгээ нь бараг 100 сая орчим ам.долларт хүрсэн байна.

Энэ компани нь өнгөрсөн наймдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, хөрөнгө оруулагч нараас 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт амжилттай татсан юм. Уг нь энэ мэдээг хараад “Баялагтаа эзэн” монголчууд баярлах ёстой биз дээ? Гэтэл тэр баяр хөөр Монголд бараг хамаагүй бололтой юм.

Юу гэвэл Австралийн “Jade” компани нь Монголын төрийн өмчит “Эрдэнэс Метан” компанитай хамтран нөгөөх 7 лицензийг эргэлтэд оруулахаар тохиролцсон. Ингэхдээ “Jade” 60 хувийг, “Эрдэнэс метан” 40 хувийг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. 

Энэ гэрээнд тохирсноор “Jade” компани “Тавантолгойн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэл бүх санхүүжилтийг хариуцна” гэжээ. Харин түүнээс цааш ямар нэгэн үүрэг хүлээгээгүй! Гэтэл хувийн хэвшлийн “Энержи Ресурс”-ын охин компанитай байгуулсан гэрээний хүрээнд “Баруун нарангийн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэлх санхүүжилтийг хариуцахаас гадна түүнээс хойш олборлолт, үйлдвэрлэлийн ажилд харилцан тохиролцож санхүүжилт дээр оролцоно” гэж тохиролцсон байгаа юм. Аль нь ашигтай байгааг хар даа. Төрийн өмчит компанийн нэрийн өмнөөс гэрээ хийхэд ийм хариуцлагагүй хандаж болдог байх нь ээ?

“Jade”-ийн төлөвлөгөөг нь харахад нэг жилд 2 гаруйхан сая ам.долларыг л Монголын газар нутаг дээр, лиценз эзэмшиж буй талбайнууддаа хайгуулд зарцуулах юм даг уу даа. Гэтэл хэрэв энэ ажлыг “Эрдэнэс Метан” ХХК дангаараа өөрөө хариуцаж гүйцэтгэсэн бол өнөөдөр төрийн өмчит энэ компанийн зах зээлийн үнэлгээ дор хаяж 100 орчим сая долларт хүрч, хөрөнгө оруулагчдаас 7.5 сая долларыг өөрсдөө татан төвлөрүүлж, өөрсдөө хайгуулаа санхүүжүүлэх бүрэн боломжтой байсан юм биш үү.

Тэгвэл энэ боломжоос татгалзаж, Австралийн “Jade” гэх компанид нийт 7 лицензийнхээ 60 хувийг том үүрэг хариуцлага үүрүүлэхгүйгээр өгсний учир юу вэ? Үүнийг Jade-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд монгол компани, монгол хүний нэрс орж ирсэнтэй холбоотой гэж хардаж болохоор байна. Тиймээс ч Jade-ийн энэхүү амжилттай санхүүжилт татаж, биржид гарж байгаа үйл явцаас монголчуудад үр өгөөжтэй зүйл тун бага байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл гэдэгт “Баялгийн эзэд” хяналт тавих байтугай санаа зовинох ч үгүй байгаа бололтой.

Jade Gas Holdings гэж ямар учиртай компани вэ?

“Jade Gas Holdings” нь “High Grade Metals” болон “Jade Gas Pty Ltd” гэсэн 2 компанийн нэгдэл юм. Түүхийг нь судалж үзвэл “High Grade Metals” нь 1994 онд байгуулагдаж, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаад аажимдаа эрдэс баялгийн салбар луу орсон. Австрид хайгуулын төслүүд хэрэгжүүлсэн боловч амжилтгүй явсаар сүүлдээ Монголын төслийг сонирхож эхэлжээ. Ингээд “Jade Gas Pty”-тай холбогдож худалдаж авахаар болсон.

“Jade Gas Pty” бол хувийн хөрөнгө оруулалттай Австрали компани. 2019.02.07-ноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монголд охин компаниудаараа дамжуулж нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлдэг.

Энэ 2 компани нэгдэх үйл ажиллагаа дууссаны дараа нэрээ “Jade Gas Holdings” болгон өөрчилж, хуучин “Jade”-ийн удирдлага шинэ компанид эзэн суусан юм. Өөрөөр хэлбэл 2019 онд байгуулагдсан компани нь түүхээ өөрчилсөн төдий гэсэн үг.

“Jade”-тэй хийсэн гэрээний “алдаа” буюу биднээс алдагдаж буй боломжууд нь юу байна вэ?

1-рт. Компани хайгуулын ажилд 2 жилийн хугацаанд ердөө 7.5 сая ам.доллар төсөвлөсөн. Тэр дундаа бүр нарийн харвал 4.3 орчим сая ам.доллар нь яг бодитой хайгуулд зориулагдах бөгөөд энэ нь хайгуулын ажлын тухайд маш бага зардалд тооцогдоно.

2-рт. Компани төрийн өмчит Тавантолгойн метан хийн төсөл дээр хайгуулын ажил дуусч, ТЭЗҮ боловсруулсны дараах бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд ямар ч үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, төслийг урт хугацаанд үргэлжлүүлж, байгалийн хийн томоохон нийлүүлэгч болгох, үр шимийг нь хүртээх хэтийн зорилгоо биелүүлэх ажилд огт гар бие оролцохгүй байх бүрэн эрхтэй гэсэн үг.

Эцэст нь арилжаа уржигдар буюу 2021 оны 10 дугаар 4-нд эхлэхэд “Jade”-ийн зах зээлийн үнэлгээ бараг 100 орчим сая долларт хүрсэн боловч Монголын талд буюу “Эрдэнэс метан”-д ашиг “наалдсангүй”. Ямар ч үнэлгээгүй, хэн ч мэдэхгүй компани хэвээрээ хоцров. Ийм байхад гэрээ хийсэн хүмүүсээс хариуцлага нэхэж болохгүй гэж үү? Хийх ажлын төлөвлөгөөнийх нь задаргааг харахад нэг жилд 2 сая гаруй ам.доллар байх жишээний. Энэ бол ерөөсөө хайгуул хийгээд, олборлолт олъё, төсөл болгож хөгжүүлье, ажлын байр бий болгож Монгол Улсыг метан хий үйлдвэрлэгч орон болгоё гэсэн зорилготой биш байх, магадгүй манай 7 лицензийг барьцаанд харуулж байгаад “Jade” компанийнхаа нэр хүнд, хувьцааны ханшийг өсгөж том хөрөнгө татах л зорилготой “хамтын ажиллагаа” байжээ гэх хардлага төрүүлж байна. “Jade”-ийн хувьцаа эзэмшигчид нь ямар хүмүүс байна вэ. Энэ “алдаа”-тай тохиролцооны ард хэн хэн байна вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.

Дэлхий даяараа “цэвэр” эрчим хүч рүү хошуурч байгаа өнөө цагт нүүрсний метан хийн эрэлт хэрэгцээ маш их болсон. Улаанбаатарын нүүрсний хэрэглээг хийгээр сольж, агаарын бохирдлоос салах, цаашлаад өмнөд хөрш рүүгээ экспортлох ч бүрэн боломжтой. Ийм ирээдүйтэй төслөө монголчууд өөрсдөө эргэлтэд оруулж, гадны зах зээл дээр таниулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж болох л байлаа.

Энэ тохиолдолд алдагдсан боломжийнхоо төлөө төрийн өмчит “Эрдэнэс Метан”, түүний толгой компани “Эрдэнэс Монгол” компанийн тухайн гэрээг байгуулсан болон мэдэж байсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж болохгүй гэж үү. “Баялагтаа эзэн” байхын учир юу юм бэ?

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 37 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 48 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 51 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 57 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 4 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 10 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 21 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 24 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 28 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 31 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 41 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 3 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 37 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 25 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 41 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 54 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 10 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 23 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top