x

Х.Нямбаатарын оронд Хон хэрээдийн Б.Энхбатыг тавьчих юм уу?

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “Ковидоор нас барсан иргэдийн гэр бүлээс уучлал гуй, чадахгүй бол огцор” гэдэг шаардлага тавьж Сүхбаатарын талбай дээр суулт хийснийх нь төлөө цагдаагийн байгууллага нэг иргэнээ шөнө дөлөөр гэрээс баривчлан явж, цагдан хорих 461-р ангид саатуулав. Түүнийг суулт хийж байх үедээ цагдаагийн 6 ажилтныг зодож гэмтээсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэд нар нь гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлэг рүү явсан хойгуур прокурорын зөвшөөрлөөр Д.Монголхүүг баривчилсан гэнэ.

Зургаан цагдаа нэг хүнийг зодож байснаас нэг хүн зургаан цагдааг зодож байсан тохиолдол цагдаагийн түүхэнд байхгүй тул цагдаагийнхан "бүрэн бүрэлдэхүүнээрээ" хөдөлж байгаа бололтой. Ядаж байхад тэд нар нь Д.Монголхүүг баривчлагдсанаас хойш нэг хоногийн дараа гэмтлийн зэрэг тогтоолгохоор гэнэт хөдөлцгөөдөг нь ч юув. Гэхдээ зургуулаа байхад учиртай л даа. Хоёр хоёроороо өөд өөдөөсөө халз үзэхэд ямар ч байсан эмчийн магадлагаатай эргэж ирэх байх.

Уржигдар шөнийн баривчилгаанаас болж өчигдөр Хууль зүйн яамны үүдэнд цугларсан иргэдээс дахиад арав гаруй хүнийг баривчилжээ. Үдийн 12 цаг гэхэд 10 дахь хүнийг баривчлаад явсан мэдээг лайваар дамжуулав. Баривчилгааг эсэргүүцсэн иргэд Хууль зүйн сайдтай уулзуулахыг шаардаж, яамны барилгын гадаа сандлаа барьж очоод суусан чинь цагдаа нар сандлыг нь булаагаад зугтаж байгаа харагдсан. Манайхаас өөр оронд бол цагдаа нар нь өөрсдөө сандлыг зөөж авчирч байгаа харагддаг даа.

Баривчилгаа эхэлнээс хойш хоёр хоног ажилдаа ирээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр ч бас тас гүрийв. Яамны төрийн нарийн бичгийн дарга н.Баасандорж “Сайд Засгийн газрын хуралдаантай” гэсэн боловч яамны гадаа жижүүрлэсэн шударга иргэдийн мэдээллээр бол мань хүн “Засгийн газар огцрох гэж байна” гээд бөөдөөд алга болсон сурагтай. Эзгүй хойгуур нь иргэн, цагдаа хоёрын дунд “7 сарын 1” болохоо л шахлаа. Эмэгтэй голцуу хүмүүсийг цементэн зам, хашлага дээгүүр хээв нэг нуруугаар чирээд машинд чихэж байгаа нь "аатай" гэж, манай цагдаагийнхан...

Ингээд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрхэнд халдсан удаа дараагийн энэ даварсан үйлдлийн гэм бурууг салбарын сайдаас нь нэхэхээр очсон иргэд гар хоосон буцдагийн даваан дээр Хонхэрээдийн Б.Энхбат гэдэг хүн гэнэт тайзан дээр гарч ирэв. Тэр "Би бол эрүүгийн элемент, гэмт хэрэгтэн намтартай хүн” гэж маш шударгаар өөрийгөө танилцуулаад “Би амьдралдаа маш олон удаа Монголын цагдаад гавлуулж, ачигдаж явсан. Гэхдээ би нэг ч удаа төрийн цагдаагийн өөдөөс салаавч өгч үзээгүй.

Гэтэл сүүлийн үед гаднын хөрөнгөөр санхүүжсэн хөдөлгөөнүүд цагдаа, иргэн хоёрыг муудалцуулах элдвийн башир арга сэдэж байна. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, жүжиг тавьж буй залуучуудтай хатуу хариуцлага тооцох ёстой" гээд бараг нулимс унагав. Х.Нямбаатарын илгээсэн цагдааг эрүүгийн элемент, хүн амины гэмт хэрэгтэн (охиныхоо найз залууг буудчихаад цаазын ял авсан ч 10 жил суугаад гарсан) өмөөрөхийг хардаг л юм байна. Өнгөрсөн зун "NoNaadam-ын залуучуудыг олж эрэмдэглэнэ" гэж яриад сууж байсан хүн шүү дээ. Ерөөсөө Х.Нямбаатарын оронд Хонхэрээдийн Б.Энхбатыг тавьчих юм уу?

Өнөөдөр Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбоо гэнэ үү, бас нэг ТББ-аас мэдээлэл хийж "цагдаагаа өмөөрч жагсана" гэв. Арваад жилийн өмнө “долдугаар сарын 1”-ний хэргээр шүүгдэж байсан цагдаагийн хурандаа нарыг өмөөрч байгуулагдсан холбоо л доо. Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн дарга нарт Нийслэлийн шүүхээс ялыг танилцуулаад хорих руу ачих гэсэн чинь шүүхийн шийдвэрийнхний замыг нь хааж байгаад сайд нарын хоёр луу аваад явсан. Ялын тогтоол сонсонгуутаа сэтгэл нь гэнэт давчдан бие нь доройтсон гэсэн, цагдаагийн дарга нарын. Тэрнээс хойш 10 жил сураггүй байж байгаад өнөөдөр гэнэт гарч ирж байгаа юм. Энэ удаа ч гэсэн цагдаагийнхаа талд оров.

Яс юман дээр энэ хууль бус баривчилгаанаас болоод /Ерөнхий сайд нь ч гэсэн өнгөн дээрээ бол “үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэх эрхээ эдэлж байгаа иргэнийг зүгээр орхичих хэрэгтэй” гэж цагдаагийнхандаа анхааруулсан/ цагдаа буруудлаа гэхэд Х.Нямбаатар лав “Би тушаал өгсөн” гэж хэлэхгүй. Харин тушаал биелүүлсэн цагдаа нар гэмтэн болоод үлдэнэ. Яг 7 сарын 1-ний хэрэг шиг.  Үгүй бол ядаж Х.Нямбаатар нь гарч ирээд “Би үүрэг өгсийн, яадгийн” гээд сууж байх хэрэгтэй. Буруудлаа гэхэд нэг л хүний явдал. Аль болгон иргэн, цагдаа хоёрын дунд яс хаяж, алалцуулах гэсэн юм.

Өмнөх дөрвөн жил, тэрний өмнөх дөрвөн жилд Х.Тэмүүжин сайд байхдаа өчнөөн л "хуцсан" даа. Цагдаа бол иргэнд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага болохоос биш төрийн нэрээр иргэндээ хүч хэрэглэдэг хүчний байгууллага биш. Цагдаа тушаалаар хөдлөх биш, хуулийн хүрээнд ажиллах ёстой гэж. Харин ч О.Магнай чинь Х.Нямбаатарын дэргэд хууль ярьчихаар болсон байдаг шүү. Хууль зүйн сайд гуай бол өөрөө хүний араар сууж үлдээд, хэдэн бор цагдаагаа сумлаад манийнхаа өөдөөс түлхэх хүн байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.115)
    Үг үсгийн алдаа маш их байна шүү, утга төөрмөөр...
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
  • Тэнэг сайт (66.181.161.28)
    Хахаха сайт нэртэй хөлсний бичээчид. Зөв бичих дүрэм ч мэдэхгүй салбадай нар. Өөр бичих юм олдохгүй байна уу.
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.188.43)
    Irgediihedtsusiig uzeh geed bgam blguinymbaatar
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 46 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 56 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 0 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 6 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 13 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 19 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 30 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 37 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 40 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 50 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 12 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 46 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 34 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 50 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 3 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 19 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 32 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top