x

ТЭР КОФИ АННАНТАЙ УУЛЗСАН /бодрол тэмдэглэл/

Манай улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан тухайгаа дөнгөж саяхан ярилаа.

1. Манай ерөнхийлөгч худлаа хэлээгүй байх боломжийг нэлээн судаллаа. Төрийн тэргүүнээ дотроо өмөөрч л байгаам чинь. Өмөлзөөд. 

“Үхсэн атлаа амьд юм шиг хүн байдаг” орчлонд Кофи Аннан гуай тийм л мундаг хүн. Тэглээ гээд шууд уулзаад байхдаа яадаг юм гэж та бодох гэж байна уу. Түр хүлээ, тэдний сэтгэл ойрхон байж болно. Гэхдээ би ерөнхийлөгчийгөө “амьд атлаа үхсэн юм шиг” энэ тэр гэх гээгүй байна. 

2. Зүгээр ер нь уулзсан байж болышдээ. Манай ерөнхийлөгч заавал худлаа хэлсэн байх ёстой биш. Кофи Аннан чинь орлон тоглогчоо үхүүлчээд худлаа сууж байж болышдээ. Та нар хажууд нь байгаагүй биз дээ? Эсвэл байсан юмуу! Тэгвэл дуугай л бай. 

3. Гэхдээ ямар сонийн тээ. Нөгөөх нь яах аргагүй л явцан даа. Энэ ер нь улстөрийн уран нүүдэл байх. Манай хүнийг НҮБ-д очсон чинь нөгөөдүүл нь танихгүй, аягүй бол Хэллө, мистэр Цеденбал хау дү юү дү! (хамгийн сайн алдаршуулж байгаа удирдагч тул) гэнгүүт энд ирээд хариугаа сайн авсан нь тэр байхаа. Дипломат аргаар ёстой нам хийлээ дээ! 

4. Би мань хүнийг худлаа хэлээгүй ээ л гэх гээд байна. Тэр худлаа хэлээд байх албагүй шдээ. НҮБ-ын генсекийн өрөөнд нэлээн бүлмэг орсон чинь жинкэн генсек нь шээх гээд гарцан, хананд нь Кофи агсаны том хөрөг байсан байж болно. Мань хүн өрөөсөн нүдээ аньж байгаад “хэллө мистэр Ко...”

5. Зүгээр бааварласан байж болышдээ. Энд чинь дөнгөж генсек л байгаамуу? Би тэгвэл прэзидэнт байна гээд хаа хамаагүй ярьсан байж болно. Хэн ч гэсэн яадым бэ!

6. Ид юм сурч, эшлэж, ном сонин эргүүлж байх хугацаандаа (1996 онд МАН ялагдсан. Кофи агсан 1997 оноос НҮБ-д ажилд орсон) “НҮБ-ын ерөнки Кофи Аннан” гэж нүдэлсэн. Нэг япон жуулчин яалаа, “монголчууд наадам хийдэг, түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэсэн л биз дээ.

7. Ард түмэндээ өгсөн уран мессеж байж болно. “Бид дэлхийн хөгжлөөс даруй арваад жилээр хоцроод байна шүү! Айн Оюун-Эрдэнээ! Ямар сайндаа би...”

8. Ер нь тэр муу сэтгүүлч одоо юу вэ сдчн! 

9. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Coffee and nun идсэн гэсэн байж болох уу? Зэвүүн америк аялгаар хэлсэн чинь хэл усгүй царайлчаад манайхан ойлгоогүй?

10. Угаасаа мнай ерөнхийлөгч Кофи гуайтай уулзаж чадна. Чак Норрис юуийн.

11. Ер нь ч тэрээр дандаа дээгүүр хүмүүстэй уулзана. Одоогийн амьд байгаа дарга марга юу вэ!

12. Ерийн ер нь тэгээд уулзаагүй гэж хэн батлахын. Кофи гуайгаас асуучих лдаа. Харахымсан.

13. Тэгээд ч Копи Аннан гэсэн болохоос ямар Кофи Аннаны тухай яриагүй

14. Манайхаан, тэгээд ер нь халловийний баяр дөхөж байна шүү дээ, ойлгож болох л юмшдээ..

Артаньян /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 40 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 50 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 54 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 0 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 7 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 13 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 24 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 27 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 31 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 34 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 44 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 6 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 40 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 28 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 44 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 57 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 13 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 26 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top