x

Дижитал МОНГОЛ ХҮН

-фельетон-

Манай монгол улс дижитал үндэстэн болж байгаа юм байна. Сонин хэвлэлд ч их бичлээ. 

Засаг, төр маань Ковидыг ялахын тулд хийж байгаа зоримог алхам гэх. Ингэснээрээ, бид хүн төрөлхтний нэгэн адил биологийн үндэстэн байхаа болино гэсэн үг.

Учир юунд вэ гэхээр, ийм юм. Хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулаад байхад чинь “Сүргийн(мал сүргийн?) дархлаа” тогтож өгөхгүй байгаагаас болжээ. Үүнээс болоод, Ковидын эрдэмтдийн дунд маргаан үүсэв. Ажлын хэсэгт орсон малын эмч нар “Монгол хүн сүрэглэж чадахгүйгээс болоод сүргийн дархлаа үүсэхгүй байна. Бэлчихдээ(?) хүртэл ганцаараа бэлчдэг онцлогоос боллоо” гэсэн байр суурьтай байна. Нөгөөдүүл нь “Энэ дүгнэлт буруу. Зах, дэлгүүр, автобусанд ямар хашаа, жүчээнээс чигжүү явж байгаа” хэмээн мэтгэх. 

Эрдэмтэд санал дээрээ нийлэхгүй байгаа ч дүгнэлтэндээ нэгдэж чадсан байна. Түүхэнд анх удаа санал нийлэхгүй боловч дүгнэлт нийлсэн сонин тохиолдол ингэж гарсныг бас л “Монголын онцлогтой ковидын эффэкт” болгон тайлбарлажээ.

Эрдэмтэд сайн муу хоёр дүгнэлт гаргав. Сайн нь: сүрэглэж өгөхгүй байгаагаас үзэхэд монгол хүн мал биш ажээ. Муу нь: Монгол хүн бол нийгмийн амьтан биш юм байна.

Үүнийг нүдээр харсан гадаадын экспертүүд хоёр юм зөвлөжээ.

Нэгд монголчуудаа сүрэг (сүрэг мал) болгох. Уг нь хамгийн амархан хувилбар гэнэ. Харамсалтай нь бэлчээрийн даац хэтэрсэн тул хуучин шинэ бүх сүрэг онд мэнд орохгүй гэсэн прогноз хийжээ. Дараагийн хувилбар нь Монголчуудыг нийгэмшүүлэх(сүрэгжүүлэх) зам байсан гэнэ. Гэтэл энэ чиглэлийн экспертүүд тодорхой хариу өгөхгүй бултаад байжээ. 

Харин засаг төр маань гурав дахь гарц олсон нь “дижитал үндэстэн” болох хувилбар ажгуу.

Дижитал үндстэн байгалийн байгалийн вирусээр өвддөггүй давуу талтай юм байна. Монгол хүнийг дижитал болгож дуусахаар ковид бас арилна. Гэвч, “Бурхан цонхоо нээсэн ч үүдээ хаадаг” гэдэг шиг Монгол хүн огт вирустэхгүй гэсэн үг биш. Бид комьютерийн вирус халдах эрсдэлд орно. Нэг вирус тээсэн гартай чаатлаад хаясны дараа тархи толгой чинь шал буруу ажилаад гацаад эхэлнэ. 

Дижитал Монголд эмнэлгийн анхны тусламж нь өвчтнийг “унтраагаад асаах” алхам байх юм. Дижитал иргэн маань дахин ачааллахдаа алдаа заасаар байвал эрчимт эмчилгээнд шилжүүлэх нь тодорхой. Мэдээж олон дахин асааж унтраасаар алийгаа алдсан этгээд бол архаг дижитал өвчтөн байж таарна.

Гэхдээ, эмнэлгээр явахыг оронд өөртөө “антивирус”-ыг программ уншуулаад л байхад алзахгүй. Эмч нар бидэнд жор бичихдээ, антибиотикийн оронд “Өдөрт гурван удаа, зургаан цагаар каспирский татаж суулгах” гэхчлэн зөвлөнө. 

Дижитал хүнийг хутгалж, зодож болохгүй учраас манай ард түмэн маш баяртай байгаа. 

Гэхдээ, нэгнийгээ вирустүүлэх гацаах зэрэг аюул бол арилахгүй. Цагдаагийнхан хүн амины хэрэгтэй тэмцэхээ болиод “бусдыг форматалсан” гэмт хэрэгтэй тэмцэнэ. Хүчингийн хэргийн оронд “дижитал эмэгтэйг хакердан бот суулгах”, “ажлын байран дахь хакерийн дарамт” зэрэгтэй үзэж тарна. 

Гэмт хэрэгтнүүдийн шоронд хийхийн оронд блоклоно. Ардын хувьсгалын түүхт ойгоор хөнгөн гэмт хэрэгтнүүдээс блок авч өршөөл үзүүлнэ. Цаазгүй ялгүй монгол улсын нэр солигдож “дэлэтэ-гүй Монгол”, “форматгүй Монгол” гэж яригдах байх. 

Дараагийн ээлжинд бүх малаа дижитал болгох асудал яригдаж байгаа юм байна. Дижитал мал зудад үхэхгүйгээс гадна бэлчээр булаалдах зэрэг бэрхшээлгүй сайхан амьтас. Мэдээж , бидний мэддэг мах сүү гэж байхгүй болно. Гэхдээ хүн нь бас дижитал болох юм чинь биологийн гаралтай мах, сүү хэрэглэхгүй шүү дээ. 

Бурханы номлол ч бас өөрчлөгдөнө. Ухаандаа, хулгай буюу “эс өгснийг авах” нь арван хар нүглийн нэг байв. Харин одоо үүнийг “эс олдснийг татаж суулгах” гэхчлэн томъёолох болно.

Нийгмийн халамжийнхан орон гэргүй, оршин суух хаяггүй хүмүүсээ “бот” гэж нэрлээд айпи(IP)-г тодорхойлох ажлыг гардана гэсэн үг. Бидний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлсэн “эх файль болсон сайн хүн”, “нэг муу өргөтгөл, протокол байж их санаатай”, “насанд хүрээгүйчүүдийг спам болохоос сэргийлье” гэхчлэнгийн хэллэг дэлгэрэх байх.

Дижитал болсон хэрнээ шийдээгүй нэг асуудал байна. Дижитал монгол хүний үйлдлийн программ нь юу байх вэ? Төр засаг энэ асуудлыг алгассан учраас бид чинь үйлдлийн системгүй дижитал хүн болчихлоо. ХХ зуунд “капитализмыг алгассан” туршлагаа үндэслэн “Софтвейрийг алгассан хардвэйр” хэмээх шилжилт хийхээр болжээ. 

Үүнийгээ “Эко дижитал хүн” хэмээн томъёолж байна. Ер нь бол, дотор нь юу ч байхгүй сайхан компьютер ажиллахгүй, ажиллахгүй учраас тог цахилгаан зарцуулдаггүй, тог зарцуулдаггүй учраас байгаль орчинд ээлтэй байдаг үзэгдлээс суралцсан хэрэг. Монгол дижитал хүн тэр мэт гэсэн үг.

Тог гэснээс, тог тасарвал бид ер нь яах юм бол. За за, би ч энэ асуултыг алгасъя.

2021.10.01

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.64)
    Soliotoi
    2021 оны 10 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 40 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 50 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 54 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 0 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 7 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 13 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 24 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 27 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 31 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 34 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 44 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 6 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 40 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 28 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 44 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 57 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 13 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 26 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top