x

Задарсан засгаас хариуцлага нэхэх өдөр... ОДОО БОЛЛОО!!!

Өнөөдөр нийслэлийн төв талбайд “ОДОО БОЛЛОО!!!” эсэргүүцлийн жагсаал болно. Эсэргүүцлийн тайван жагсаалыг парламентын сөрөг хүчин АН-аас зохион байгуулж байгаа.

Бүр тодорхой хэлбэл, ковидын улмаас улс орон даяар гамшгийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон хоёр жилийн туршид хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн, тайланг Засгийн газар, эрх баригчдаас шаардах, хариуцлага нэхэх өдөр. Ковидтой тэмцэхэд зориулж олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас өгсөн 3 их наядын тусламж, цар тахлын үед эдийн засгаа дэмжихээр баталсан 10 их наядын хөтөлбөр, Оюутолгойн татварын барьцаа 1 их наяд төгрөгөөр Засгийн газар юу хийсэн, хэдээр нь сонгуульдсан, хэдийг нь иргэдийнхээ эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан бэ гэдгээ тайлагнах өдөр. Хоёр жилийн өмнө нэг хүнийг найман сая төгрөгөөр эмчилж байсан Засгийн газар өнөөдөр яагаад 80 мянган төгрөгийн эмийн багц шидчихээд иргэнийхээ өмнө хаалгаа хааж байгаа юм бэ? Энэ мөнгөний зөрүү хаачсан бэ? гэдгийг нэхэх өдөр.

Иргэдийн 65-аас илүү хувь нь вакцины хоёр дахь тунгаа авчихаад байхад бид яагаад халдварын тоогоороо дэлхийгээс хол тасраад, хоёр хөршдөө хаалга үүдээ бариулчихаад сууж байна вэ? Халдварын тоо хоногт 5000-аас давсан, нас баралтаараа эхний тавд яваа шалтгаан юу байв? Хоногтоо хорь, гучаараа /2021.09.27-ны өдөр 26 хүн нас барсан/ үхэж байгаа иргэдийн амь насны төлөө хэн хариуцлага хүлээх вэ? гэдгийг Засгийн газар, Ерөнхий сайдаас асуух өдөр.

Мэдээж эрх баригч намын зүгээс эсэргүүцлийн тайван жагсаалыг хүсэхгүй. Хотын даргаараа арга хэмжээ авахуулж, Сүхбаатарын талбай дээр АН-ын удирдлагуудад цагдаагийн мэдэгдэл гардуулсан, өчигдөр өглөө. Орой нь ковидоор нас барсан иргэдийн ар гэрээс уучлал гуйхыг шаардаж, талбай дээр суулт хийж байсан иргэнийг гавлаж нүдээд гарыг нь хугалсан. Өнөөдөр дахиад хэдэн хүнийг эмнэлэгт хүргэхийг мэдэхгүй.

Хоёрдугаар дайны үеийн нацист Германы тухай нэг ийм үг бий. “Нацистууд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв. Дараа нь Үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд маань үлдээгүй байлаа" гэж.

Тиймээс хэрэв өнөөдрийн жагсаал бүтэлгүйтвэл, залуучууд жагсаалд нэгдэхгүй бол, эрх чөлөөнийхөө төлөө иргэд өөрсдөө дуугарахгүй бол энэ түүх бидэнд ч давтагдаж мэднэ. Өнөөдөр хотын төв талбай дээр хэн дуртайгаа хүчирхийлж байгаа төр маргааш гэрийн тань хаалгыг өшиглөж ороод өөрийг тань чирээд явна. Тэр өдрийг чив чимээгүй хүлээж суухгүйн тулд ӨНӨӨДӨР бидэнд байгаа гэдгийг хүн бүр санаж, сэрэх ёстой. 

Дарга нар сонгуульдаж, шоудаж болдог, иргэд нь үгээ хэлж болдоггүй ардчилал гэж хаана байсан юм бэ? У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэд үйлчилдэггүй хууль, журмыг улсаараа мөрдөөд хаа хүрэх юм. Даргад үйлчилдэггүй, иргэнд үйлчилдэг хууль, даабл стандарттай хэдий болтол явах юм? ОДОО БОЛЛОО ШТЭЭ!!!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 34 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 45 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 49 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 54 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 1 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 7 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 18 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 21 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 25 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 28 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 38 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 0 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 34 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 22 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 38 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 51 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 7 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 20 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 2 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top