УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон билээ. Тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан гэх мэдээлэл цацагдсан юм. Харин Д.Мурат гишүүнийг дээрх хэргээр нь бус Б.Бахытгүл гэх эмэгтэйн биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр прокурорын байгууллагаас яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар өнгөрсөн сарын эхээр түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ.