x

НЭГ СЕКУНДЫН ДАРАА БИ...

Нэг секундын дараа би дараагийн үгнүүдээ л энэ дээр шивж байна байх. Гэхдээ л яг тэгэх үү үгүй юу, үнэндээ би мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй...

Муу ёр

Монголчуудад, ер нь дэлхий даяар л “битгий муу амлаад бай” гэсэн яриа бий. Бидний өвөг дээдэс болох хөөрхий амьтад тохиолдож байгаа шуурга, аянга, өвчин тахал, халдлага түйтгэрээс өөрснийгөө хамгаалах боломж өнөөдрийнхөөс бараг 1000 дахин бага байжээ. Багаж, зэвсэг, мэдлэг, туршлага аль аль нь муу тул бид байгаа орчиндоо дөнгөж төрсөн улаан нялзрай зулзага шиг л өрөвдөлтэй байж. Тийм болохоор юм бүхнээс үхтлээ айж, осол эрсдэлийн тухай сонсохоос ч шантардаг байсны илрэл нь муу ёрын тухай яриа. 

Муу ёрын хариулга

Мэгзэм маань бол хамгийн хэрэггүй нь. Тэрэнд орвол өөрснийхөө бүтээсэн байшин, дээвэр, хашаа, бэхэлгээ, араатнаас хамгаалах зэсвэг, эм, антибиотикт итгэсэн нь дээр. Гэхдээ л нэг секундын дараа юу болохыг би мэдэхгүй хэвээрээ л сууж байна. Гэнэт цонх бут үсрэн том чулуу нисэн орж ирэхийг, паар хага буудах, гэнэт зүрх, тархи.... за, түй түй муу ёр :). Эсвэл гараад явлаа гэхэд тэр булангийн цаана юу хүлээж байгааг мэдэхгүй шдээ. Гэнэт хутга барьсан хийрхүү этгээд гараад ирвэл яана! Шидсэн шар айргийн шилэнд оногдвол... Булангаа ч болий, сарын дараа юу тохиолдож магадгүй вэ? Нэг л мэдэхэд тэр танил маань элэг солиулах болцон, энэ ч найз маань нэг хавдарт баригдцан байх болж. Бөөн л хандивын аян өрнөнө.

ХУУЧ ЯРИА: Мэргэн хүн түүнд, “өнөөдөр чи үхрийн эвэрт осолдож үхэх юм байна гэж хэлсэнд тэрээр хашаанаасаа ч гаралгүй, байшингийн дээврээсээ ч буулгүй өнжихөөр шийджээ. Орой хэрд чих нь загатнаж, ухуураар маажиж байгаад санамсар алдан халтирахдаа хэнгэргээ цоо хатган эрсэдсэн байна. Ухуурыг үхрийн эврээр хийж. Тиймээ, бид “санамсар, болгоомжгүй”-г хэзээ ч аргалж барахгүй.

Хүчирхэг оюун ухаант хүн юу ч бүтээлээ гээд “санамсар болгоомжгүй”-н хажууд юу юм бэ! Бид ямар ч “санамсар болгоомжгүй”-гээс зугтаж чадахгүй, 100 хувь хамгаалагдаж чадахгүй. Яахав даатгалын байгууллагуудтай тохиролцвол арай өөр байж болохын. Муу ёрынхоо өөдөөс зоригтойгоор харж эрсдэлүүдээ тооцоод хохирлоо барагдуулаад авчих боломжийг олж авна гэсэн үг.

Бидэнд байхгүй зуршил

Маш олон хүн даатгалын тухай там тум ойлголттой л. Тэр хэрээрээ аливаа эрсдэлд сүйрч, хохирч, аль ч гүй хоцорсоор байгаа. Даатгал байлаа байлаа гээд тасарцан хурууг ургуулахгүй. Гэхдээ бүх зүйлийг, хүний амь насыг ч үнэлэх боломжтой, тэгээд олговор ч өгдөг гэдэг зарчмыг нь хүн бүхэн гадарлана. Харин учир начрыг нь олж хамрагдах гэнгүүт л бөөн сонголт, бичиг цаас маас, дараа нь тэгээд яг өгдөг ч юмуу гүй ч юмуу, би өөрөө ер нь заавал тэгж азгүйтээчүү гүйчүү, шал дэмий зардлын нэмэр юм бишүү гээ л уймраад таарна....

Бид ийнхүү эргэлзэж, танин мэдэх түвшиндээ явж байхад дэлхий дээр аль хэдийнэ дадал зуршил болчихсон байна. Хөгжөөд юу эсийг даатгаж байна гэх вэ? Жишээ нь зүүн өмнөд Азид байдаг гэнүү, далайн загас агнуурчдын нэг даатгал. Далайн усны түвшин нэмэгдэж, доторхой хязгаар давангуут нөхөн төлбөр явж эхэлдэг нэг төрөл байна. Усны түвшин нэмэгдэнгүүт загас баригдахаа больдог шалтгаанаар. Зоонтогны наймаачдынх нь бүр үнэмшмээргүй нь, бороо орохгүй удвал олгогддог нөхвөр. 

ЗУГААТАЙ ЯРИА: Криштиано Роналдо Женнифер Лопесыг амбаардад хөлөө гэмтээвэл даатгасан компани нь дампуурна. Учир нь эхнийх нь хөлөө, нөгөөх нь бөгсөө чамгүй өндөр үнээр даатгуулсан байдаг.

Монголчууд бид банкны карттай, гэртээ угаалгын машинтай, машиндаа өвөл зуны дугуй солиулдаг нь хэвийн хэрэглээ, амьдралын энгийн л дадал. Харин даатгалаа л сайн ойхгүй яваад байгаа санагддаг. Би ч гэсэн ганц л даатгалтай хүн. Тэр нь “албан журмын” гэдэг нэртэй кк. Аа нээрээ бас улсын эрүүл мэндийн даатгалтай гэсэн.

Даатгал гуай

Даатгалын үр шимийг, ялангуяа эрүүл мэндийн салбарт хүртсэн монголчуудын дийлэнх нь Монголд дахь гадны компаниудын ажилчид, тэдгээртэй холбогдож, уруу татагдаж даатгуулсан хүмүүс, эсвэл даатгалын компанитай холбоо бүхий хүмүүс байх нь элбэг. Тэрнээс биш “энгийн” иргэдийн дунд зуршил болоод даатгуулаад байсан юм ховор байна. 

СОНИРХОЛТОЙ ЯРИА: Манайхан бас бүгдээрээ ч тийм ойлголтгүй бишээ. Монголд даатгалын нөхөн олговорт гарч байгаа нийт мөнгөний 25-30 хувь нь арга зальтнуудын гараар ордог гэнэ. Жишээ нь нэг гар машинаа мөргүүлэв. Мөргөсөн жолоочийн даатгагчаас нөхөн олговор авчихлаа. Тэгэнгүүтээ “зогсоол дээр байсан чинь мөргөөд явчихлаа” гэж хэлээд ахиад өөрийнхөө даатгагчаас мөнгө авчихдаг. Энэ ч бас гайгүй. Нэр хүндээрээ айлгаж ичээх, амиа хорлохын наагуур цамнах, ясаа цайтал үзнэ гэсээр байгаад авах ёсгүй нөхөн олговорыг авчихаж дөнгөдөг гэнэ. Хувийн компаниуд гэхдээ мэдээллийн сан үүсгэж бариад дор нь учраа олчих биз. Төрийнхөн бол хэцүү шдээ.

Ихэнх монголчуудад даатгал амьдралын зуршил болж төлөвшихгүй байгаад би даатгалын компаниудыг буруутгадаг юм. Манай улсын дундаж давхарга нэлээд нимгэн, “алдах юмгүй” ядуус олонтой байдаг нь даатгал трэнд болохгүй байгаа нэг шалтгаан мөн. Гэвч даатгалын компаниуд “Хамгийн хурдан, гялс” гэх мэтээр зөвхөн бүтээгдэхүүнээ л сурталчлахаас хэтрэхгүй байнуу даа гэж хараад байгаа юм. Үүнийг уншиж буй хүмүүсийн олонх нь жолоочийн албан журмын, гадаад явахдаа хийлгэдэг бас нэг албан даатгалуудаас өөрөөр тэдэнтэй нүүр тулдаггүй л байгаа байх. Энэ нь ч та бидний халааснаас л шомбодоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь элбэг. Яг эсрэг нүүр царайгаар даатгуулагчтайгаа учирч байна гэсэн үг. Яагаад гэвэл даатгал ямар чухал болох тухай, амьдралын нэг салшгүй хэсэг байдаг тухай соён гэгээрлийн ажлыг тэд орхигдуулдаг юм. Тэгвэл та нар энэ ард түмэндээ даатгалын тухай таниулж, дадуулах аян өрнүүлээч. Урт хугацааны, уужим сэтгэлгээний соён гэгээрлийн кампанит ажлыг санхүүжүүлээч гэж дуусгая. Өөр үүнийг хийчих амьтан алга. Төр бол оролцохгүй л байхад хамгийн сайн дэмжлэг болчих байх. 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 31 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 42 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 45 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 51 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 58 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 4 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 15 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 18 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 22 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 25 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 35 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 12 цаг 57 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 31 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 19 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 35 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 48 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 4 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 17 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 19 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top