x

М.Энхболд: Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй

УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодруулжээ.

-УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж хуульд заасан байдаг. Үүсээд байгаа нөхцөл байдлаар бол Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаад байна. Миний хувьд аливаа нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гэсэн хэрэг огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулган хуралдуулахад татгалзах зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн. Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудал хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын 22 гишүүн 07 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичиг ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч 07 дугаар сарын 17-нд ирүүлсэн 15 тоот албан бичигт УИХ-ын гишүүдийн саналыг хүлээн авч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн байсан. Иймд УИХ-ын даргын Зөвлөл 07 дугаар сарын 18, 30-ны өдрүүдэд тус тус хуралдсан.

-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах хуулийн үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга өөрөө өргөдлөө өгсөн, эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг. Тэр ч бүү хэл, дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэж заасан байгаа. Иймд бид энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс өөр аргагүй. Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийн өмнө, хэлэлцэх асуудлыг сайтар судалж, тодруулах шаардлагатай. УИХ-ын даргын Зөвлөл хоёр удаагийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй гэж ярилцсан. Ер нь ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй.

-Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулбал ямар үр дагавар үүсэх бол...?

-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг улс төрөөс хараат бус байж, тогтвортой ажиллуулах, гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүднээс зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх нь нэг байгууллагын биш, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал. Магадгүй, Улсын Их хурал хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашдаа хууль хяналтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй болох, ийм нөхцөл байдал руу орж болзошгүй байгаа юм. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл алга байна. Эцэст нь намрын улирал хаяанд ирсэн энэ цаг үед найр наадмаа өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Намрын ургац хураалт, үер, усны гамшиг зэрэг улс орны тулгамдсан асуудалд анхаарч, аливаа асуудалд улстөржихгүйгээр ажиллах цаг ирээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (139.5.216.179)
    ХОГЫН ШААР ӨМХИИ ХУ ЖАА
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 9 цаг 41 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 9 цаг 41 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 9 цаг 42 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 9 цаг 43 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 9 цаг 56 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 9 цаг 57 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 12 цаг 9 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 12 цаг 17 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 14 цаг 16 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 14 цаг 19 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 14 цаг 22 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 14 цаг 28 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 14 цаг 29 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 14 цаг 32 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 36 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 14 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 14 цаг 38 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 14 цаг 40 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 14 цаг 43 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 14 цаг 45 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top