Өнгөрсөн лхагва гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр МАН-ын ээлжит II Бага хурал болно. Тус намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатарын мэдээлсэнчлэн энэ хурлаар МАН УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох асуудал болон, уг сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн МАН-ын Хяналтын хорооноос 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон МАН-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, н.Ганбаатар нарыг ёс зүйн алдаа гаргасан байна гэж дүгнэж хариуцлага тооцох тухай тогтоол гаргасан. Тэгвэл хоёр жил яригдаж, олны анхааралд буй энэ асуудлыг эцэслэж МАН 60 тэрбумаас нэрээ цэвэрлэж чадах уу гэх асуулт бас өнөөдрийн хурлаас хариултаа хүлээж байна.