x

“Потенциальный” панзчин

Өнгөрөгч баасан гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Цахим үндэстэн” шоунаас болж монголчууд сүүлийн хоёр хоног л нервтлээ. Өнгөрөгч сард /2021.08.25/ Засгийн газраас баталсан Бүх нийтээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тухай тогтоол, өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг зөрчиж, нийслэлийн төв талбайд зохион байгуулсан дээрх шоунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр залрав. Зөвхөн урилгаар очсон зочин ч биш, шоуны санаачлагч, захиалагч, зохион байгуулагч, санхүүжүүлэгчийн хувьд очсоныг хэлэх хэрэгтэй.

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ойд зориулсан уг арга хэмжээн дээр хэдэн мянган залуус цуглаж, шахцалдаж, дээр дороо орж, хүний бөөгнөрөл үүсгэсэн нь нэг талаас хичээл, сургуультай холбоотойгоор халдварын дэгдэлт огцом нэмэгдсэн /өдөрт 3000-аараа гарч байгаа/ дээр нэрмэж, хорлон сүйтгэснээс ялгаагүй.

Нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, зай барьсангүй гэж торгож шийтгэх атлаа төр, төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдөө баталсан журмаа зөрчөөд, хуулийн дээгүүр алхаад байгаа нь иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Засгийн газраас баталсан түр журмаас болоод иргэд хурим найр хийх эрхгүй, аж ахуйн нэгжүүд хуримын захиалга авах хориотой, торгууль төлбөр, ял шийтгэлтэй болсон. Гэтэл Ерөнхий сайд нь Засгийн газрын нэг агентлагийн ойг тэмдэглэж, хотын төв талбайд гурван шөнө шоуддаг гэнэ. Агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ маргааш нь нэгжүүдээрээ явахаар зарласан байсан ч хойшлуулсныг бодоход "төрсөн өдөр" нижгэр болсон нь тодорхой.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцох үеэрээ "Цахим үндэстэн" шоуг зохион байгуулсан нь улсаараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт амьдарч ийм байгаа үед хууль, журам зөрчсөн талаарх сэтгүүлчийн асуултад “Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан бусад улс орнууд гадаа талбайн арга хэмжээг нээлттэй болгож эхэлсэн. Бид ч бас хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан учраас гадаа талбайн арга хэмжээг нээлттэй болгоно. Цаашид урлаг соёлыг арга хэмжээнүүдийг нээнэ” гэв. Ёстой нөгөө зэвүү, дургүй хоёрыг зэрэг хатгалаа гээч нь болж байна. 

Ер нь бол хүн амынхаа 60 хувийг вакцинжуулаад бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа бусад орны халдварын түвшин, эмнэлгийн хүчин чадал ямар билээ, манайх ямар хэмжээнд байгаа билээ гэдгийг нэгдүгээрт Ерөнхий сайд маань бодож тооцоолсонгүй. Тооцоолъё ч гэхнээ тархиных нь багтаамж хүрэхгүй гэдгийг бид харлаа. Эмнэлгүүд өвчтөнөө авч чадахгүй, эмч нар цалингүй байх бол энэ хүнд юу ч биш юм байна. Хэрэв тийм биш байсан бол 3-4 тэрбум төгрөгөөр дрон нисгэхийнхээ оронд эмнэлэг, эмч нартаа цалинг нь, эмчлүүлэгчдийнх нь эмний мөнгийг өгч болно шүү дээ. Өрхийн эмч нар ковидынхаа багцыг тарааж чадахгүй эмийн санд өр тавиад, найз нөхдөөсөө мөнгө гуйгаад явж байгааг өөр хэнд хэлэх вэ? Энэ хүмүүс хэдий болтол тэсэх вэ?

Хоёрдугаарт хүмүүсийн бухимдсан шалтгаан ганц шоу зохион байгуулсанд байгаа юм биш. Хууль журам, хэм хэмжээний ялгаварлалд байна. Иргэд, аж ахуйнууд арга хэмжээ зохион байгуулбал халдвар тараадаг, төрийн байгууллага, албан тушаалтан хэдэн мянгаар нь цуглуулсан ч халдвар тардаггүй гэсэн хаанахын дүрэм бэ? “Хүн бүр тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй“ гэдэг нөгөө амьтны ферм рүүгээ явж байна.

Ер нь бол гадаах үйл ажиллагааг нээж болно, битгий нээгээч ээ гэж хэн ч маргаагүй. Гэхдээ нээвэл ялгаварлалгүй бай л гэж байгаа юм. Төрд нээлттэй байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн, аж ахуйнуудад ч нээлттэй байх ёстой. Тэгэхгүй иргэн, аж ахуйнуудаа хааж боож, хөлийг нь тушчихаад төр, төрийн байгууллагууд дээр нь гараад дэвхрээд байж болохгүй. Хэрвээ үнэхээр "Манайх 60 хувь вакцинтай учраас бэлэн байдлын зэргээ бууруулах хэрэгтэй" гэж үзэж, түүндээ итгэлтэй байгаа бол эхлээд Засгийн газар нь тогтоолоо гарга, ковидтой холбоотой түр журмуудаа цуцал. Тэгээд иргэн, төр, аж ахуй гэж ялгалгүй нийтээрээ нэг стандартаар амьдарцгаая. Өөрийгөө хаан, хааны үг хууль гэж үздэг дундад зууны үеийн хандлагаа болимоор байна аа л гэж байгаа юм, Л.Оюун-Эрдэнэ ээ!

"Цахим үндэстэн”-ий маргааш манай нэг залуу лайв хийсэн байна лээ. “Энэ хүний потенциаль энэ улсыг авч явах хэмжээнд биш юм байна, тархиных нь багтаамж, бор давхарга нь хүрэлцэхгүй байна аа, яах вэ” гэж. Үнэхээр энэ хүнд улс орны удирдах, чиглүүлэх ухаан, боловсрол, мэдлэг алга. Тийм хэмжээний потенциаль, кругозор энэ хүнд алга. Ядаж л иргэд юунд бухимдаад байна, юун дээр алдсан гэдгээ ухамсарлах ухаан алга. Энэ хүн бол зүгээр л потенциальный панзчин юм байна. Панзчид дотроо ч олигтой нь биш. Төрөөс яаж мөнгө хусах, хаанаас яаж хулгайлах вэ гэдэг дээр л толгой нь ажилладаг хүн юм байна. Тиймдээ төрсөн, тэлсэн  ах, дүүгээ хүртэл татаж оруулаад бүхэл бүтэн сүлжээ болчихсон. Захаасаа зэс нь цухуйгаад, хийсэн хэрэг нь улайгаад эхэлсэн ч энэ хүнд ичих нүүр ч алга.

Тийм учраас "яах вэ" гэж ярих биш яахаа шийдэх цаг болж. "Л.Оюун-Эрдэнийг зайлуулаад өгөөч ээ" биш, өөрсдөө зайлуулах цаг нь болсон байна. Цагдаа нь, мэргэжлийн хяналт нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ дээр яваад очоосой, шударга ёсыг тогтоогоосой гэж харж суух биш, хуулийн өмнө хэн ч ялгаварлалгүй болох хүртэл нь араас нь явах, үгээ хэлэх, жагсаж цуглах ёстой юм байна. Тэгж байж сайн сайхан нийгэм ирнэ үү гэхээс зүгээр сууж байтал нийгэм аяндаа сайхан болдоггүй.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 37 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 48 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 51 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 57 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 4 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 10 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 21 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 24 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 28 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 31 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 41 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 3 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 37 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 25 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 41 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 54 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 10 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 23 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top