x

Х.Нямбаатар гэдэг "батгана" байх ёсгүй газраа байснаас болов

УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэрүүл зарга хийсээр байж Боксын холбоог авсан биш хэдэн тамирчныхаа цусыг нь хольж байна аа.

Боксын холбооны Удирдах зөвлөлийн 19 гишүүн энэ сарын 5-нд хуралдаж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг холбооныхоо Ерөнхийлөгчөөр сонгожээ. Сайд ч бөөн баяр болж Төр засгийн үйлчилгээний “Элит” төвд 130 хүний ширээ захиалж хоол идэцгээсэн байна. Х.Нямбаатарын хэлснээр “Нэг, хоёрдугаар хоол идчихээд шууд тарцгаасан. Би өөр юу ч мэдэхгүй”

Гэтэл шөнийн 02 цагт нөгөө газраас Сүхбаатар дүүргийн цагдаа руу залгаж дуудлага өгсөн байна. Хүмүүс цаг хэтрүүлж уугаад, согтоод, хоорондоо зодолдоод байна аа гэж. Тэр үед МУГТ Э.Цэндбаатарын согтуугаар хийсэн лайвыг хэн нэг нь татаж аваад /өөрөө бол 10 секундын дараа устгасан гэдгээ “Улаан бал”-д ярьсан/ маргааш өглөө нь олон нийтэд цацаад, хоёр хоногийн дараа Э.Цэндбаатарыг улсын шигшээ багаас хөөж, дэлхийн аваргад тулалдах эрхийг нь хасав.

Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар энэ тухай “Цэндбаатарыг шигшээгээс хассан Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрийг би бүрэн дэмжиж байна. Спорт бол сахилга бат. Энэ хүн хоёр удаагийн бэлтгэл хаяж явсан, өнгөрсөн жил мансуурсан үедээ чармай нүцгэн гудамжаар алхаж цагдаад баригдсан” гэж ярьсан нь хоёрхон өдрийн өмнө. Харин маргааш орой нь Э.Цэндбаатарын “Улаан бал”-д ярьсан зүйл олон хүнийг эмзэглүүлэв. Ер нь бол жаахан уучихдаг, хөнгөн хийсгэлэндүү зантай, байдаг л нэг залуу хүн. Түүнийг нь ашиглаад ах нар авч яваад архиар шахаж, хэрүүл өдөж байгаад зодсон юм байна. Тэр нь бараг санаатай байсан байна. Ер нь бол боксын холбооны нөхөд энэ хүүхдээс салах, эрхийг нь өөр хүнд өгөхийг анхнаасаа хүсч байсан юм байна. Түүнийг нь Х.Нямбаатар гүйж очоод гүйцэлдүүлж өгчээ гэж.

Хэрвээ тийм биш бол Х.Нямбаатар гэдэг хүн өнөөдөр “Архи ууж, зодоон хийсэн хүмүүс дотор шигшээ багийн тамирчин хүн Цэндбаатараас өөр байгаагүй. Цэндбаатарын жинд сорилгод орсон зөндөө олон залуучууд байгаа, хүнээр дутахгүй” гээд, олимпийн аварга М.Бадар-Ууганы хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг тоть шиг давтаад зогсч байхгүй нь лав. Х.Нямбаатараас өөр хүн байсан бол ядаж "ямар учиртай холбоог авч байгаа билээ, ямар хүмүүстэй ажиллах билээ, ямар нөхцөл байдал байгаа билээ” гэдгээ эргэцүүлж бодох байлаа.

+130-д зодолддог, метр 90-тэй хоёр мангар Э.Цэндбаатарын оронд /насаар бол аав нь байхаар, жингээр ч 2 дахин их/ Х.Нямбаатарыг дундаа хийгээд нүдсэн бол мань хүн лайв байтугай юм хийнэ. Лав л Цэндбаатар шиг “Гэмтлийн зэрэг гараагүй” гээд цагдаагаас өргөдлөө буцаахгүй. Бадарчин явбал балагтай, батгана суувал өттэй гэдэг. Явж явж Х.Нямбаатар гэдэг "батгана" байх ёсгүй газраа байснаас бүх юм болов.

Сануулж хэлэхэд, УИХ, Засгийн газрын гишүүн хүн давхар ажил, албан тушаал хаших ёсгүй. Үндсэн хуулиар хориглочихсон зүйл. Үндсэн хуулийн 29-р зүйлд “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гээд тов тодорхой заачихсан.

Үндсэн хуулийн энэ заалтыг 1999 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 онд Үндсэн Хуулийн Цэцийн 02-р тогтоолоор хүчингүй болгосон, 2000.12.14-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан... гээд өч төчнөөн даваа давж, шүүгдэж үлдсэн, 20 гаруй жил гар хүрээгүй заалт учраас УИХ-ын гишүүн хүн мэдэхгүй байна гэж байхгүй.  Мэдсээр байгаад Үндсэн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол энэ үндэслэлээр Х.Нямбаатарын бүрэн эрхийг хөндөж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах боломжтой.

Гэтэл Х.Нямбаатар үүнийг үл ухаараад зогсохгүй “УИХ-ын тухай хуулиар зөвшөөрсөн” гэж зүтгэсээр байгаад Боксын холбооны Еррөнхийлөгч болоод орхив. Бас болоогүй ээ, “Би гуйгаагүй, намайг гуйсан юм” гэх. 2020 оны тавдугаар сарын 7-нд баталсан УИХ-ын тухай хуулийн 43-р зүйл “УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагаа” хэсэгт “Төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэж цагаан дээр хараар биччихсэн байсныг ердөө хоёр сарын дараа 2020 оны сонгуулиар гарч ирсэн шинэ их хурал долдугаар сарын 9-нд хуульд өөрчлөлт оруулаад, хуулийн энэ заалтыг хүчингүй болгожээ.

Харин хуулийн 42-р зүйл буюу “УИХ-ын гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил албан тушаал” хэсэгт “төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал” гэж шинээр нэмээд дуусаа.

Уг нь бол парламент өөрөө өөртөө зориулж хууль батлах ёсгүй гэдэг зарчимтай. Тэр ч утгаараа 2016-2020 оны парламент дараачийн парламентдаа зориулж хуулийг нь баталж өгөөд явсан. Спортын холбоодыг улс төрөөс хол байлгая. Улс төрд нөлөөтэй этгээдүүд тамирчдын амжилтаар өөрсдийгөө рекламддаг, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарахгүй үйл ажиллагаа явуулдгаа больё. Үндсэн хуулиа сахья.. энэ тэр гэж ярьсаар байгаад арай хуулиа өөрчлөөд явсан чинь амных нь салиа арилаагүй хэдэн бацаан зөрж орж ирээд “Үндсэн хууль май шүү. Бид шийднэ шүү” л гэсэн байна.

Ядаж Х.Нямбаатар нь нөгөө "нусан таглаа"-нуудаа бодвол нэг удаа УИХ-д суучихсан, УИХ-ын тухай хуулийг ч гэсэн өөрөө гар өргөж батлалцсан хүн. Гэвч дотор хүн нь өөр байсан бололтой. “Женко” гэж нөхөр Жудогийн холбооны ерөнхийлөгч гээд баахан бөхчүүдээр хүрээлүүлээд мафийн толгойлогч шиг явахаар үхтлээ атаархдаг байсан байх. “Би том болоод Боксын холбоог авна даа. Бялба нүдүүлнэ дээ, чамайг” гэж бодсон ч байх. Гэвч "муу эрд халдага дараасан" болж, "Боксын холбоогоо аваарай" гэчихсэн гүйж явах. Өөр яалтай билээ. Бокс жудо биш, Нямбаа ч Женко биш шүү дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 40 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 50 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 54 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 0 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 7 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 13 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 24 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 27 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 31 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 34 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 44 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 6 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 40 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 28 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 44 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 57 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 13 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 26 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top