x

Д.Сосорбарам: Төрийн халамж хүнд нэмэр болохгүй нэрмээс л болно

ЗХУ-ын колончлолд социализмын материал техникийн баазыг байгуулж ядан сор болсон хөвгүүдээ КГБ-ээр нядлуулахдаа “Ишиг шиг орилолгүй, хурга шиг дуугүй” нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө золиосоор амь амьдралаа зэрэмдэглүүлж, 70-н жил коммунистуудын сүрдүүлэг дор байсаар...

1990 оны цагаан морин жил С.Цогтсайханы “Хонхны дуу”-ны үүрсээнээр сэрж, колончлолын гинжийг тасласан бөлгөө. 

Ийнхүү Монгол үндэстэн өөрийнхөө лайг өөрөө үүрэх, эрсдлийг давж, хариуцлагаа хүлээж, “хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох” гэж эргэлт буцалтгүй шийдсэн болой. 

Урд өмнө нь байгаагүй эрх чөлөө оллоо. – Одоо яах вэ? 

  • Амьдрах? Эс амьдрах?, Хөгжих? Үл хөгжих? 

Бүх хариуцлагатай нүүр туллаа...

Монгол хүн бүр энэ шалгуурт дасан зохицож үйл явц хөвөрсөөр хоосролыг харьцангуй зүдрэл багатай туулж 30-н жилийн сонирхолтой түүхэн амьдрал ард үлджээ. 

1992 онд шинэ Үндсэн хуулиараа парламентын засаглалтай орон боллоо. Цаашдаа яах вэ? 

- Асар их боломжийг ашиглах, тохиолдох ямарч бэрхшээлийг гэтлэх цоо шинэ нөхцөл нээлттэй болвой. 

Орос ах баяртай! – Одоо хэний ч дэм хэрэггүй...!? 

Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоохын тулд хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийн дархлааг яаж бөхлөх вэ? 

  • Малыг малчдад нь, орон сууцыг айлд нь, гадаад паспортыг (гэрэгэ) хувь хүн бүрт, суурь үнэ чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, зөв шийдвэрт хүрсэн нь эдийн засгаа өндийлгөсөн МоАХ эвслийн засгийн газрын гавьяа юм. 

Харамсалтай нь 2000 оноос хойш улс төрийн үйл явцад ямар ч сөрөг хүчингүй байх сонголтыг сонгогчид худалдагдах замаар хийж, далимд нь улс төрчид эрх мэдлийн дон тусч, төрийг данхайлгаж хонхны дууны цуурай бүдгэрч, шивээ хиагт, магнаг үсэгтэй туг сэргэн маршлав. 

Миний л мэдэх энэ жилийн сонгуультай нийлээд найман удаагийн Их Хурлын сонгуулиар сонгогчид таримал сонгино үнэртэн нулимсаа асгарууллаа...

Социализм халамжийн төр хоёр нь нэг эмээлийн хоёр дөрөө гэсэн үг. 

Лазагнал, залхуурал, завхайрлын ор дэр нь халамж болой. 

2020 оны сонгуульд 3-н сая, 5-н саяын цалин, үнэгүй орон сууц, зээлийн хүүг нэг хувь хүртэл буулгах, сургууль эмнэлгийг үнэгүй болгох мэт хайр халамж ар араасаа хөвөрлөө. Бас хүний өмчийг дээрэмдэн авч, ард түмэндээ өгнө гэсэн сүрлэг популизмд сонгогчид эзлэгдэхгүй байх л үлдлээ. 

Хэрхэхээ хэн бүхэн өөрсдөө мэдтүгэй!

Эрүүл бус улс төр л улс орныг хүний хөгжилтэй нь сүйрүүлж буйг бэлхнээ харж байгаа байлтай. Халамжийн торонд далайгаас уутлагдсан загас мэт бөөнөөрөө богтлогдохоос хүн бүр зэмзийрхэх хэрэгтэй юм даа. 

Хүний эрхийг дээдлэгч эрх чөлөөт нийгэмд хувь хүн бүхэн өөрийнхөө төлөө, өөрийнхөө бүтээсэн эд баялгаа хүссэнээрээ зарцуулж, аз жаргалаа ундрааж амьдрах бүрэн эрхтэй. 

Гэтэл хүмүүс чиний эд хөрөнгөөс авах эрхтэй, тэдний амьдралыг чи харж хандах нийгмийн хариуцлагатай гэдгийг халамжийн төр чамд тулгана. 

Бусдын төлөө өөрийгөө золиослох ёстой гэдэг үзлийн шавхруу бол ийм төр...

Энэ төр ухаалаг тооцоотой, бүтээлч ур чадварын ундаргыг бөглөчихдөг. Эрх чөлөө нь хариуцлага. Энэ нь хүн сэтгэлгээ чиг зорилгоороо рационал байх нээлттэй аян юм. 

Хүн сайхан бүхнийг харж таашаахын тулд аялалд гардаг. Хэний ч хараанд биш зоргоороо аялсан аялал гоё дурсамж үлдээнэ шүү дээ. Санаа бодол үл нийцэх, сүрхий дэг жаяг ярьсан хүнтэй цуг аялвал там биздээ? Тэгвэл хэт их халамж нь тамын тогоо гэсэн үг. 

Төр халамж, тусламж үзүүлдгээс болоод ядуус ядуу байх дуртай болж, ажил хийх ч хүсэлгүй болно. Санамсаргүй мэт харагдуулах санаатай халамжийн мөрийн хөтөлбөртэй зүүний намууд Монгол хүнийг эзлэн түрэмгийлж, золиослож байгаа шүү! 

Халамж дэмжлэгээр биш, өөрөө өсөх, дэвжих, амьдрах, хараат бус байх бодгал бол хүн болой. 

Боодол мөнгө, халамж амласан, хайр зарласан намууд улс төрчидтэй үгсэн хуйвалдаж, Монгол хүн бүрийн амьдралд заналхийлж байгааг дуулгая. 

Даатгалд хамруулж, хамгаалж байгаа нэрээр халамжийн үйлс болгон залилна. Хувь хүн тэтгэлэг авахдаа өөрөө сонгох эрхийг нь боогдуулж, харилцан тохиролцсон гэрээрхүү юм ч даатгуулагчтай хийхгүй...

Хүний авах тэтгэмжийг дуртай үедээ өөрчилж, үгүй хийх чадал төрийн гарт байгааг мэдэж л баймаар...

Халамжийн төр ядуурлаас гарах гэсэн олон хүний мөрөөдлийг хаачихдаг. Бүтээлч сэтгэлгээтэй, зорилготой, үр дүнтэй, ашигтай ажилладаг хүмүүст садаа болдог шимэгч төр шинээр нээгдэх ажил үйлсийг цөөрүүлж, аяндаа буй болох байсан ажлын байрыг багасгаж, эдийн засгийн өсөлтийг үгүй хийж, эрчимтэй үүсэх байсан бүхий л талын боломжуудыг устгачихдаг.Үүнээс болоод ялангуяа ядуурлаас гарах гэж зүтгэсэн хүмүүс шантарч, халамжийн намагт шигдэнэ. 

Ингээд ихэнх хүн зорилгогүй үлбэгэр, олхиогүй, ирээдүйгүй болдог нь халамжийн уршиг. Энэ уршиг үгээгүй ядуус эвсэн нэгдэж, баялаг бүтээгчдийн бүтээснийг дээрэмдэн, хулгайлах зам руу орж, гэмт хэрэгтэн нэмэгдэх гай руу аваачна. 

Гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал нь “ХАЛАМЖ” гэдэг хойд эцгийн үр хөврөл буюу хоноцын хаягдал гэлтэй. 

Хувь хүний өөрөөрөө бахархах үзэл, өөрийгөө олсон, үнэлсэн, бардам зан өөрийгөө бодсон ариун үйлсийг сайн явдал биш солиорол галзуурал гэж зүхэж, тохуурхдаг нь халамжийн тогтцод шигсэн ярдаглал. 

Хэт халамжийн ослоос үүдэн улс төрчид харалган болсноо мэдэхээ байж, төр данхайж, эрх чөлөө авчиж, хүний эрх сульдаж, хувийн өмчийн баталгаа амьсгаа хураах бий вий!

Амьд байж, амьдарч, хөлжиж, дэвжихэд нь хүмүүст эрх чөлөө л хэрэгтэй. Элдэв халамж, тусламж, зохицуулалт, дэмжлэг хүний хөгжил сэтгэлгээнд нядлуур болно. 

Хязгааргүй эрх мэдэлтэй өөртөө өмчтэй төр бол учиргүй их халамж амлаж, хэмжээгүй авилгадах нь захгүй далайд хөвөх залуургүй хөлөг онгоц...

Хүн халамжлуулан тэжээлгэх унхиагүй, нялзрай, эргүү мунхаглалаас ангид байж, баялгаа бүтээж, зориг эрмэлзлэлээрээ хүсэл тэмүүлэлдээ хүрэх учиртай...

Хүнд хэцүү шалгуурыг дийлж, холыг харж, бүтээн цогцлоож, бүтэлгүйтэж, алдаж, онож, ололтод хүрэх боломж зөвхөн хүмүүнд өөрт нь л бий. 

Эрч хүчээрээ өндийлгөсөн үнэ цэнээ хүн өргөл барьц болгон золих ёсгүй. 

Хүн хэнбугайн ч өмнө бөхийж, ямар ч бэрхшээлийн өмнө сөгдөж үл болно. Цэх бардам, хэний ч хараат бус байх нь хүн байхын утга учир хүний жинхэнэ мөн чанар болой. 

Оюун санаа нь шинэ сэтгэмжээр цэнэглэгдэж, чиглэл зорилго нь ур чадвараар жавхаажиж, өөрийгөө хүндэлсэн үнэлгээ нь бахархал болох чөлөөт үйлдэл нь хүний тусгаар тогтнол юм. Хүмүүст сайн хүн байхыг нь, ядууст амьдрах боломж байгааг нь зааж чиглүүлэхээс гадна ухаан бодлоо тэлж, тооцоотой байж, мөнгө хийж, ашигтай ажиллаж, өөрсдийн хувийн жаргал амжилтаараа бахархах, алдах, онох, эрхийг зөнд нь орхиж халамжаас хагацья. 

Төрийн халамж хүнд нэмэр болохгүй нэрмээс л болно.

2020.04.07

Д.Сосорбарам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ж.Цэдэндорж (192.82.74.70)
    Манай Со " Оюун санаа нь шинэ сэтгэмжээр цэнэглэгдэж, зорилго чиглэл нь ур чадвараар жавхаажиж, өөрийгөө хүндлэж бахархах чөлөөт үйлдэл нь хүний тусгаар тогтнол юм" гэж хүн хүн байхын учир утгыг яруу тодоор өгүүлжээ.
    2021 оны 09 сарын 03 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.210.8.127)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 25 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 35 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 39 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 44 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 52 мин 2006 он: Эргэлтийн цэг 58 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 9 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 11 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 16 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 19 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 29 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 12 цаг 50 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 24 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 12 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 29 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 41 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 18 цаг 58 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 11 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 19 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top