x

О.Баярхүү: Хөрвийн аргаар худалдаа хийж болохгүй

Эдийн засаг саарчихтай зэрэг санхүү-худалдаа нь дагаад нурчихдаг. Худалдаагаар аж төрж амиа авч явдаг манай мэт улсад худалдааны алдагдал хүндээр тусч бүр барьц алдлаа. Энэ тухай мэдлэгт тань өчүүхэн боловч нэмэр өгөх мэдээллийг дор хэлхлээ.

Монголчууд хөрвийн аргаар үзэж таардаг онцлогтой ард түмэн. Оюун ухаан мэдлэг боловсрол гэхээсээ хар тэнхээг чухалчилна. Нээг их гүжирмэг, гүргэр, зөрүүд, хэрүүлч улс л зах зээлээр хөлхөнө. Бие хаа гэж ган төмөр, хад чулуунаас бүтсэн мэт. Өвчилнө гэж байхгүй, ходоод нь чонын ходоод, идэж ууж байгаа нь зэрлэг агаад дайчин. Зах тойрсон гуанзнуудыг очоод үз. Миний бичсэн худлаа гэж үү? 

Монгол хүний сэтгэлд бүх юм багтана. Болохгүй бүтэхгүй гэж нэг ч юм байхгүй. Муйхар хөөцөлдлөг, шалж нэхэх, араас нь дарамтлах, хүн амьтнаар хэлүүлэх, хахуульдах, эсвэл таг чиг болох, гөлийх гэх мэт бүх аргыг монгол хүн хэрэглэнэ, чадна, эмээх ч үгүй. Аливаа асуудал, маргаан бэрхшээлийг гүрийж байгаад л давчихдаг монгол чанар зөв өө. Би буруушаах гээгүй. Хэтрүүлчихдэг гэмтэй тул би бичиж байна. 

Энэ бүхнээ гадаад худалдаа, гадаад түншүүд дээрээ гаргах нь заримдаа халтай. Ер нь гүрийж байгаад зарчих, үнэ буулгачих, эсвэл салгачих санаатай. Болохоос нь болохгүй хүртэл үзнэ. Хөөрхий хятадууд, заримдаа солонгосчууд л амсах юм даа. Одоо манийгаа мэддэг болчихсон. Дагуулж мэх хийгээд л. Монголын гадаад худалдааны манер нь энэ л дээ.

Энэ оршлыг азнаж, Монголд маань хэрэгтэй байж мэдэх биет мэдээллээс толилуулъя. Хятадын Гаалын ерөнхий газрын дарга асан нэг нөхөр Өвөр Монголыг удирдахаар Бээжингээс томилогдож ирсэн. Тэрээр хоёр улсын худалдааг шинэ өндөр шатанд гаргана гэсэн уриатай. Бүтэх ч байх. Харин манайхан ганзагын наймааны түвшинд өмнөд хөршийн нийт худалдааг олж харчихаад түүнээсээ татгалзах хүсэлгүй байгаад л Монгол-Хятадын худалдааны зарим бүтэлгүйтэл, бэрхшээл оршоод байна уу хэмээн би үздэг.

Аль 30 жилийн өмнөөс бидний төсөөлсөн шиг Хятад нь бэлэн бараагаар дэлхийг дарж, экспортод л гаргаж байвал юу ч хамаагүй гэдгээ больчихсон. Хятадын Чанар, хорио цээрийн үндэсний ерөнхий газрын дарга Жи Шүпин гэдэг нөхөр хэдэн жилийн өмнө ярьж байсан даа. Хятадын барааны чанар чансаа тасралтгүй дээшилж, олон улсын (дэлхийн) стандартын шалгуурт нийт барааны 85.47 хувь нь тэнцлээ гэж. Барааны чанар  дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулсаар явуулсаар Хятад нь чансаатай хөгжлийн цаг  үеийн шаардлагад хөл нийцүүллээ гэх дүгнэлт тэр дарга хэлж байв. Өөрөөр хэлбэл брэнд брэнд гэж үхэлддэг манайхны хувьд энүүхэн хаяанаас, Эрээнээс брэнд бараагаа дэлхийн дундаж үнээр худалдаад авчихна гэсэн үг.

Хятадын өнөөгийн эдийн засаг гадаад зах зээлээс ихээхэн хамаардаг гэдэг нь мэдээж. Экспортоороо дэлхийд нэгдүгээрт цохиж яваа хамгийн том экспортлогч айл. Тус улсынвалютын орлогын 80 хувийг экспорт нь бүрдүүлдэг. Тэр 80 хувь дотор манайхны жин оролцоо ч чамгүй бий. Гэтэл улс нь валютын орлогынхоо 80 хувийг бүрдүүлдэг тэр салбарт ердөө 20 гаруйхан сая хүн ажилладаг гэх нь тайлагдашгүй оньсого юм. Бас аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 20 хувийг гадаад зах зээлд гаргадаг гэхлээр бас нэг толгой эргэм оньсого хариу хүлээнэ. Экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл гэвэл 50 мянга дээр нэмэх гэсэн тоо дуулдана. 

Цаашлаад бүр гайхам тоонууд ярайна. Ковидын өмнөхөн дэлхийн 182 улс оронтой худалдааны харилцаатай, тэдгээрээс 80-тай нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, тэрхүү 182-оосоо бараг 120-д нь худалдааных нь гол түнш Хятад гэгджээ. Худалдан авах чадвараараа АНУ-ын дараа хоёрт бичигдэнэ. 2019 онд $ 2. 499 триллионы экспорт хийсэн нь мөнгөн дүнгээрээ сүүлийн 5 жилд 10 хувиар өсгөсөн гэсэн үг. Талаас илүү нь Азийн орнууд руу, Умард Америк, Европ руу тус бүр 20 хувь нь экспортлогджээ. Худалдааны гол түнш нь хөгжингүй капиталист бүх орон.

Энэ хэдэн махан тоо өөрчлөгдөөгүй болов уу. Харьцуулалт хийгээд үзэж болно. Хоёр хөршөөрөө авч ярья. Манайханд ойлгомжтой талаасаа. Хятад нь Оросын хувьд худалдааны гол түнш, харин Орос нь Хятадын хувьд тийм биш. 

Хятадын худалдааны түнш хэн байдаг юм гэдгийг дэс дараалуулбал ийм дүн гарна. АНУ, Хонконг, Япон,Өмнөд Солонгос, Тайвань, Герман, Австрали, Малайз, Бразил, Орос гэхчлэн, эхний 10-аар авахад. Аравын сүүлд ОХУ бичигджээ.

Харин Оросын худалдааны түнш эхний 10 байраар жагсвал 1-рт Хятад, араас нь Нидерланд, Герман, Итали, Украин, Белорусс, Япон, Турк, Польш, АНУ. “Хүйтэн дайн”-ы байдалтай АНУ-ыг худалдаагаар нь Орос байранд нь тавьжээ. Харин “Хүйтэн дайн”-тай болж байгаа АНУ ба Өрнөдийн орнуудыг (хятадын гадаад худалдааны эргэлтийн 55 хувь ногдоно) Хятад тэргүүндээ залжээ. Гол ялгаань тэр. Хятад, Америк хоёр жилдээ 586 тэрбум ам.долларын худалдаа хийдэг бол Хятад, Орос хоёр 107.7 тэрбум.

Энэ бүхнийг манай худалдаа, эдийн засгийн эрх мэдэлтнүүд, хувийн худалдаачид анхааралдаа авна уу гэж эелдэгээр уриалъя. Монголчууд минь гүрийж байгаад зарчих, үнэ унагачих, эсвэл салгачих, мурьчих тэр аргаа “смарт” болгоорой.

Манай улс бол Хятадтай хуурай газраар маш том хилтэй, хил орчмоороо олон боомттой, иргэд ердийн ба ганзагын худалдаа эрхэлдэг, Монголын бүх хотууд хятадын бараанд дарагдсан гэж үзвэл Хятадын гадаад худалдааны талаар маш цэгц ойлголт мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй мэт. 

Дэлхийн, үгүй ядахнаа бүс нутгийн худалдаанд бид хэн бэ гэдэгтээ Та бүхнийг сэтгэл чилээлгэе. Дэлхийн хамгийн том худалдааны гүрэнтэй хил нийлж оршдог. Худалдан авагч гэвэл чухам тэд л байна. Тэдэнд зардаг нийлүүлдэг юу л байна, шингээх чадвартай гэж би бичээд буй, төр-засаг ч тэгж уриалдаг. 

Өмнөд хөрш бол тэр чигтээ дэлхийн маш том эдийн засаг. 2019 оны ОУВС-гийн үнэлгээгээр $27.307 триллионы эдийн засаг эргэлдэж байв. Forbes Global гэх агентлаг 2020.03.14-нд хятадын 150 компанийн рейтингийн судалгаа гаргажээ. Үүнд толгойд нь дараахи нэрс жагсаж байна. Хятадтай худалдаа эрхэлдэг монгол компаниуд, иргэд анхааралдаа авахад илүүдэхгүй. 

  • Alibaba Group (электрон бараа таваар) - $ 539.7 тэрбум.

  • Tencent Holdings (конгломерат, хөрөнгө оруулалт, IT) - $ 533.9 тэрбум.

  • ICBC (арилжааны банк) - $ 258 тэрбум.

  • Kweichow Moutai (архи дарсны худалдаа үйлдвэрлэл) - $ 237 тэрбум.

  • China Construction Bank (арилжааны банк) - $ 225 тэрбум.

  • China Mobile (телекоммуникац) - $ 173 тэрбум.

  • Petro China (нефть, газ) - $ 116 тэрбум гээд жагсаж байна.

2019 оны байдлаар Хятадын барааг хамгийн ихээр худалдан авсан нь АНУ ($418.6 тэрбум), Хонконг ($279.6 тэрбум), Япон ($143.2 тэрбум) гэсэн бас нэг баримт байна. 

Гадаад худалдааны алдагдал гээч юм Хятадад бараг байдаггүй. Баланс нь ямагт ашигтай гардаг. АНУ-тай худалдаа хийлээ гэхэд $ 295.3 тэрбумын ашигтай гарсан. Хятадтай худалдаа хийгээд хамгийн их алдагдал хүлээсэн нь АНУ, Британи, Энэтхэг гээд бичээтэй байна. 

Энд толилуулан буй газрын зурагт эмзэглэхгүй байхыг уншигчдаасаа хүсье. Хараал багахан хэлээрэй. Оросын сайтаас эшлэсэн юм шүү. Зарим улсуудын далбаагаар улс орнуудыг хучсан харагдаж байгаа бол импортын бараа бүтээгдэхүүн хэнээс их хамааралтай вэ гэдгийг дүрсэлсэн ухаантай юм. Манай умард хөрш Орос хүртэл Хятадын бараанд дарагдсан, тийм учраас Оросыг Хятадын далбаагаар хэргээр хучжээ. Манай улсыг Хятадын далбаагаар хучиж дүрсэлжээ. Зах дэлгүүрийн лангуун дээрээ бид нуль хятад бараа овоолчихоод манаад сууж байгаа. Бүү эмзэглэ, худлаа биш. Тодорхой тайлбарлая. 

  1. “Хятад бүх дэлхийг хучиж байна” гэх зураглал харагдаж байна. Учир нь газрын зурагт хятадын далбаа их зай эзэлжээ. Энэ нь дэлхий дээрхи бүх бараа бүтээгдэхүүнийг Хятад үйлдвэрлэн худалддаг гэх дүгнэлтэд хүргэнэ. АНУ, Энэтхэг, Австрали, Казахстан, Саудын Араб, ӨАБНУ-ын эдийн засагт Хятад эхний байр эзэлдэг бол Хятадыг Японы далбаа хучсанаар Хятад нь өөрөө Японы гол импортлогч болох ажээ. 

  2. “АНУ нь зөвхөн Америктаа л хүчтэй” гэх зураглал. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг АНУ-д буй боловч худалдааных нь гол худалдан авагчид тивд нь байдаг юм байна. Канад, Бразил, Мексик гэхчлэн. Яагаад ч юм Египет америкийн худалдан авагч гэсгээд цаашаа алга.

  3. “Герман Европтоо эзэн юм байна” гэх зураглал. Герман бол Европын хамгийн хүчирхэг эдийн засаг мөн. Европын Холбооны ихэнхи гишүүн орнууд ХБНГУ-ын далбаагаар хучигджээ. Германы хувьд гол нийлүүлэгч нь Франц аж.

  4. “Оросын жин нөлөө бас байна” гэх зураглал. Оросын эдийн засаг сайнгүй, бараа таваар хязгаартай. Гэхдээ Орос бол Узбекистан, Турк, Армен, Украин, Молдова, Беларусь, Болгар, Серби, Литва, Финландын хувьд гол нийлүүлэгч нь хэмээн энэ зурагт өгүүлжээ.

Эхний сэдвээсээ хальж, өөр нэг сэдэв, худалдаатай шууд холбогдох ГАЗ руу орж ярья. 

Үргэлжлэл бий...

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 22 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 32 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 36 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 41 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 49 мин 2006 он: Эргэлтийн цэг 55 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 6 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 8 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 13 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 16 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 26 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 12 цаг 47 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 22 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 9 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 18 цаг 26 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 18 цаг 38 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 18 цаг 55 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 8 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 19 цаг 50 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top