x

Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна

Хаврын тариалалтын явцын талаар салбарын сайд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв. Хөгжлийн банкны зээлээр ОХУ, БНХАУ, Беларусь, Польш, ХБНГУ-ын техник, тоног төхөөрөмж авах, уринш боловсруулалтыг хугацаанд нь хийж, ургац хураах бэлтгэлээ эртнээс хангахыг сайд Б.Батзоригт даалгалаа.

Өнөөдрийн байдлаар 494 мянга га-д тариалалт хийгээд байна. Үр тариа 365 мянга га-д, үүнээс улаанбуудай 342 мянга га-д, төмс 12 гаруй мянган га-д, хүнсний ногоо найман мянга, тосны ургамал 70 мянга, тэжээлийн ургамал 37 мянга, эмийн ургамал 947, жимс, жимсгэнэ 386 га-д тариалжээ.

Товч мэдээ

-  “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ хийхдээ нэг тонн ачаанаас авах хураамжийн хэмжээг хамгийн бага түвшинд байлгах, Засгийн газар санхүүгийн дэмжлэг, баталгаа үзүүлэхгүй байхад анхаарахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгав.

-  “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл”-ийг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх, “түлхүүр гардуулах” нөхцөлөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан 2021 онд ашиглалтад оруулахаар боллоо.

-  Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшигт олгохоор болов. 

-  Зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бусад аймагт хадлан бэлтгэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

-  Зураг төсөв баталгаажаагүй, техникийн нөхцөл авагдаагүй төслүүдийг нэг маягийн зураг төсвөөр шийдвэрлэж байхыг агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлгүй, газрын асуудал нь шийдэгдээгүй төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байхыг анхаарууллаа.

-  Тайгад амьдардаг цаатан хүүхэд болон насанд хүрсэн иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлахаар болов. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна.

-  “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр болов.

-  “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэлийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

-  1940-1948 онд баруун хилд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр болов. Ойг зохион байгуулах комиссыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгууллаа.

-  Халхын голын ялалтын 80 жилийн ойг ирэх онд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Комиссыг Монгол Улсын Шадар сайд ахална.

-  ”Өнгөт чулуу худалдаж авдаг, дамжуулдаг, тээвэрлэдэг, хилээр хууль бусаар гаргадаг сүлжээ байгаа эсэхийг тогтоох, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт оруулах санал боловсруулахыг сайд Ц.Нямдоржид даалгав. Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр, Галшар, Дархан, Хэрлэн суманд иргэд өнгөт чулуу хууль бусаар олборлож, байгаль орчин сүйтгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 7 цаг 5 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 7 цаг 5 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 7 цаг 6 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 7 цаг 7 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 7 цаг 20 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 7 цаг 21 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 9 цаг 33 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 9 цаг 41 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 11 цаг 41 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 11 цаг 43 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 11 цаг 46 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 11 цаг 52 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 11 цаг 53 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 11 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 0 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 12 цаг 0 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 12 цаг 2 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 12 цаг 4 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 12 цаг 7 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 12 цаг 9 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top