x

Үндсэн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэнэ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн гишүүдээс мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, Үндсэн хуулийн төслийг дэмжин, санаачлагчаар УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ. Санал авах хугацаа 30 хоног бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирсний дараа хуулийн төсөлд боловсруулалт хийн, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдаж, нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрйн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа, санал асуулгыг нэгтгэсэн долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2010 онд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хууль баталсан. УИХ-ын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн мэдүүлж, ажлын хэсэг байгуулж байжээ. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга, 2017 оны найм, есдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, төсөлд тусгасныг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.

Тухайлбал, УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх заалтуудыг гишүүдийн саналаар оруулжээ.

 Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлж, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн давхар сайд байх тоог бууруулах зэрэг заалтуудыг оруулжээ.  Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгажээ. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгасан байна.

Сонгууль бүрийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээг хязгаарлах зорилгоор төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах гэнэ.

Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж,  гуравдугаар хэлэлцүүлгийн эхэнд нийт гишүүдийн 3/2-ийн дэмжлэгтэйгээр санал асуулгыг шийднэ гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 7 цаг 3 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 7 цаг 4 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 7 цаг 5 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 7 цаг 6 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 7 цаг 19 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 7 цаг 20 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 9 цаг 31 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 9 цаг 39 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 11 цаг 39 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 11 цаг 42 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 11 цаг 45 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 11 цаг 51 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 11 цаг 52 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 11 цаг 55 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 58 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 11 цаг 59 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 12 цаг 1 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 12 цаг 2 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 12 цаг 5 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 12 цаг 8 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top