УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгагаа мэдэгдлээ. Тэрхүү шаардлагад нь оффшор болон МАН-ын 60 тэрбумын хэргийг онцолсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлэхдээ "Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэнд хоёр зүйлийг амлаж гарч ирсэн. Нэг нь, оффшортой тэмцэх. Нөгөө нь, 60 тэрбумын хэргийг шийдэх. Гэтэл өнгөрсөн хугацаанд амлалтаа биелүүлсэнгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн чихнээс байнга хонх уях болно. Долоо хоног болгон шаардах бичиг хүргүүлнэ" хэмээн тодотголоо. Түүнчлэн "Улаан, цэнхрээрээ дуудалцсан хоёр нам бол арчигдсан шүү дээ. Тэдний хийж байгаа үйлдэл яг адилхан, хоёр хар хэрээ бие биеэ гайхав гэгч болж байна. Түмэн олны талд алх цохихгүй байна. Энэ хавар намаржин улаан махны бузар ярилаа" гэв.
С.Жавхлан: Ерөнхийлөгч амлалтаа биелүүлсэнгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.