Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товын тогтоолоо. СЕХ 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 07-ны ням гаригт явуулахаар товлосныг УИХ-ын гишүүд дэмжсэн байна. Нөхөн сонгуулийн зардлыг 228 сая төгрөгөөр төсөвлөжээ. Харин МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “228 сая төгрөг гэдэг их мөнгө. Автомат машинаар тоолохоор мөнгө үрээд байна. Гараар тоолбол ямар вэ” гэдэг санал гаргасан байна. УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул тус тойрогт нөхөн сонгууль явуулах болсон билээ.
Б.ТУЯА