x

Н.Лүндэндорж: Захиргааны ерөнхий хуулийн төсөл энэ хэвээр батлагдахгүй

ШЕЗ-өөс тогтмол зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр ШЕЗ-ийн дарга, доктор Н.Лүндэндоржоос Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай түүний байр суурийг тодрууллаа.

-Хэрвээ Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулбал Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах  уу?

-Захиргааны ерөнхий хуульд засгийн газраас нэмэлт өөрчлөлт оруулах төсөл яг энэ хэвээрээ батлагдвал Монгол Улсын төрийн дэглэмд болоод улс төрийн тогтолцоонд  ямар хор уршигтай талаар сэтгүүлчид та нар зөв ойлголттой байгаа нь сайшаалтай хэрэг. Засгийн газар байтугай эзэн хаан хүртэл шүүхийн хяналтанд байх ёстой гэдгээ хүлээж зөвшөөрч байгаа цаг үед ийм хуулийн төсөл байж болохгүй.  Иргэний ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөхөд шүүх байгууллага бэлэн байж бүр давж заалдах эрх нь байх ёстой. Тиймээс Захиргааны шүүхийг татан буулгахгүй байх гэж бодож байна. Монгол  Улсын шүүхийн тухай хуулиар, шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах эрх  парламентийн гишүүнд эсвэл Засгийн газарт олгоогүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 11.3-т  Улсын дээд шүүхээс бусад шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг шүүхийн ерөнхий зөвлөл засгийн газартай хамтран зөвшилцсөнөөр Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлэхийг заасан байдаг. Тиймд бусад хууль тогтоомжийг баталдаг шиг УИХ-ын нэг гишүүн, эсвэл Засгийн газар шүүхийг татан буулгаж чадахгүй. Энэ бол шүүхийн тухай хуулиар хамгаалагдсан зүйл.

Миний сонссоноор Ц.Нямдож сайд ч өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр  “Та нарын санаа бодлыг сонсч засахад бэлэн байна” гэж хэлж байсан. Тийм учир би хувьдаа Захиргааны ерөнхий хууль энэ маягаар батлагдахгүй гэдэгт итгэлтэй байна.

- Шүүгчид хараат бус байж чадаж байгаа юу?

-Шүүхийн хардлага байхгүй, шүүхээ магтан дуулж байдаг улс орон гэж хаана ч байхгүй. Шүүх болон шүүгчийг хардаж байгаа явдал нь тэр улс оронд шүүх нь хараат бус болж байгаагийн илрэл. Хардах эрхээ тэр хүмүүс нь эдлэж, шүүхэд том хяналт тавьж байна гэж би ойлгодог.

- Багахангай дүүрэгт шүүх байгуулахаар тогтлоо. 3000 орчим хүн амтай  дүүрэгт шүүх байгуулах хэрэгтэй юу?

- УИХ-ын 58 дугаар тогтоол гарсан нь Багахангай дүүрэгт шүүх байгуулахтай холбоотойгоор зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарна гэжээ. Засгийн газар мөнгө үйлдвэрлэдэггүй. Тэр бол татвар төлөгчдийн л хөрөнгө. Мөн энэ нь манай Үндсэн хуулийн Цэцээс хуулийн заалтыг  тайлбарлаж байгаатай холбоотой, цаашдаа засах ёстой зүйлүүдийн нэг юм. Дүүрэг бүрт шүүх байх ёстой гэсэн Цэцийн тайлбараас болж ийм  үр дагаварт хүрээд байна. Өнөөдөр Булган, Баянхонгор гэх мэт аймгуудад том суурин үүссэн.

Дэлхий дахинд шүүх хүртээмжтэй буюу жижиг том нь хамаагүй хүн ам өөрийн оршин сууж байгаа шүүх үйлчилгэний байгууллага супермаркет байдаг шиг л байж байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Тэр жишгийн дагуу бид байгуулах бололцоогүй байна. Тиймд энэ үндсэн хуулийн 48.1-ыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бид засах хэрэгтэй гэдэг харагдаж байна. Мөн Үндсэн хуулийн Цэц дүүргийн болон сумын шүүх байна гэж үгчилсэн тайлбар хийдэг нь эдийн засгийн болон бусад их сүйтгэлт үр дагаварт хүргээд байна гэдэг нь бидэнд авах ёстой сургамж юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 5 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 6 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 6 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 7 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 21 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 21 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 33 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 41 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 41 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 43 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 46 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 52 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 53 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 57 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 0 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 0 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 3 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 4 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 7 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 9 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top