УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг АТГ-т өгч байгаагаа өнөөдөр АН-ын ҮБХ-ны гишүүд мэдээллээ. Тэд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй байна гэв. Учир нь Хууль тогтоомжийн тухай хуульд “Хууль боловсруулахдаа уг хуулийн хэрэгжилт, үр дагаварт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн төсөл боловсруулна” гэж заасан байдаг. Гэтэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж ямар нэг үндэслэл судалгаагүйгээр, зөвхөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлэн авах, удахгүй болон төрийн өмчийн хувьчлалыг хууль, шүүхийн хяналтаас гадуур явуулахын тулд энэ хуулийн төслийг өргөн барьсан гэсэн байна.
Б.ЗАЯА