x

Шадар сайд Ө.Энхтүвшин Жэжүгийн форумын нээлтэд үг хэллээ

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-28-нд “Азийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө: Шинэ гарц, шийдлийн эрэлд“ сэдвээр БНСУ-д зохион байгуулагдаж буй Жэжүгийн 13 дугаар форумд оролцож байна. Тэрбээр өнөөдөр тус форумын нээлтэд үг хэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ эхэнд энэ удаагийн форум Солонгосын хойгт нааштай эерэг чиг хандлага гарч, бүс нутгийн аюулгүй байдлын ойрын ирээдүйн болон хэтийн төлвийн талаар өөдрөг уур амьсгал бүрэлдэж буй чухал цаг үед болж байгааг онцлон баяр хүргээд,  Монгол Улс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг цаашид ч дэмжихийг илэрхийлэв.

Түүнчлэн Шадар сайд “Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, бүс нутгийн чухал түнш, “гуравдагч хөрш”-ийн нэг БНСУ-тай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид хоёр талын хамтын ажиллагаа төдийгүй бүс нутгийн хүрээнд идэвхжүүлэхийг зорьж байна. Зүүн хойд Ази, Солонгосын хойгийг алс хэтдээ Ази, Номхон далайн хөгжил цэцэглэлтийн чухал төв болно гэж бид төсөөлөн харж байна. БНСУ бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцыг дэмжсэн санал, санаачилгуудыг дэвшүүлж ирсэн. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий “Шинэ Умардын бодлого”-ыг бид ирээдүйтэй, бүс нутгийн интеграцийг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Нэн тэргүүнд, эрчим хүчний салбарт хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Азийн супер сүлжээ байгуулах чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах нөөц боломж бидэнд бий” хэмээв.

Жэжүгийн форум нь Ази, ялангуяа, Зүүн Азийн аюулгүй байдал, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар 70 гаруй орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцдог олон талт яриа хэлэлцээний талбар юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 4 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 5 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 6 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 7 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 20 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 21 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 32 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 40 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 40 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 43 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 46 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 52 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 53 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 59 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 0 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 2 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 4 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 6 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 9 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top