“Дэфакто” институтээс “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгаа явуулснаа өнөөдөр танилцууллаа.
Судалгааг намын дотоод оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт зэрэг дөрвөн үзүүлэлт дээр үндэслэн гишүүдээс асуулгын аргаар явуулжээ. Мөн судалгаанд Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намын 10 нь оролцохоос татгалзаж, 12 нь холбоо тогтоохоос төвөгшөөснөөр зургаан нам оролцсон байна. Судалгааны дүнд гарсан.
Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс:
-МАН 48.2
-МАХН 51.7
-ХҮН 51.2
-ИЗНН 42.7
-ЭОН 51.4
-АН 54.2 оноо авсан байна.
Улс төрийн намуудыг ардчиллын индексээр нь: 61-100 оноо авсан бол ардчилалтай нам 31-60 оноо авсан бол хагас ардчилалтай нам 30 хүртэлх оноо авсан бол ардчилалгүй нам гэж үздэг ажээ.
Энэ ангиллын дагуу судалгаанд хамрагдсан зургаан нам нь “хагас ардчилсан” гэдэг ангилалд багтсан байна. “Дэфакто” институтын захирал Д.Жаргалсайхан “Авлигын эх үүсвэр нь улс төрийн намууд, тэдний санхүүжилт. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохын тулд дотроос нь намыг гишүүд, гаднаас нь нийгэм шахах хэрэгтэй байна.
Өнөөдрийн нөхцөлд аль ч нам гарч ирсэн авлигаас салахгүй. Энэ байдлыг өөрчлөхгүй бол бид үеэс үе дамжин ядуу амьдрах нь ээ. Улс төрийн нам мэдээллээ ил тод байлгахын тулд бүгд албан ёсны вэб сайттай, намын даргаа нийт гишүүдээрээ сонгодог байх ёстой гэв.
Б.ЗАЯА