x

Монголчууд МАН-аас салахгүй бол дарангуйлалд дахин живэх нь

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж хэлсэн нь сошиалд шуугиан тарьж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэж мань хүн бухимдлаа илэрхийлсэн гэж ойлгож болохоор. Сошиалд Хууль зүйн сайдын хэлсэн үгэнд эмзэглэсэн, шүүмжилсэн олон нийтийн сэтгэгдэл их байна. Ц.Нямдорж сайд бол хамар дор хагархай гэгчээр 20 гаруй жил юу дуртайгаа ярьж, хэн дуртай руугаа дайрч яваа “бурхи”. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үнэлэгддэг цаг хэдийнэ ард хоцорсон нэгэн. Гэвч үгэн дотор үг, Үхэр дотор гиваа бий гэдэг шиг сайдын хэлсэн үгнээс Засгийн газар, МАН бодлого харагдаж байгааг нийгэм анхаарах цаг болжээ.

МАН ходоодны мухартаа 28 жил нууж явсан бүхнийг хянах, эрхэндээ байлгах, дарангуйлах хүслээ Засгийн газраар гүйцэтгүүлэхээр Ц.Нямдорж сайдаар дамжуулж УИХ-ын чуулганы танхимаас зарлалаа. Энэ нам 70 жилийн турш бүх эрх мэдлийг өөртөө авч, бүгдийг хянаж, дарангуйлалдаа байлгасан гашуун түүх бий. Монголчуудад гашуун сургамж болж үлдсэн 70 жилийн түүх МАН-ын мөн чанар, чин хүсэл гэдэг нь хүний эрх, хууль ёс, шүүх засаглалыг эрхэндээ оруулах мэдэгдлээс нь харагдлаа.

МАН-ын дарангуйлал социализмыг үзээгүй залуус эрх чөлөөгүй, хавчигдаж, хэлмэгдэхийн хэцүүг төдийлөн мэдэхгүй. Хэлсэн үгнийхээ төлөө хянуулж, цагдуулж, үзэл бодлоо өөртөө нууж,  хөдөлмөрөө шулуулахын зовлонг үзээгүй залуус МАН-ын дарангуйллын төсөөлөхгүй байж магад. Иргэний өмчийг төрд хурааж, хэлэх үг хийх үйлдлийг нь зааж, таалагдахгүй бол өөрийнхөө “шүүх”-ээр шийтгэхийг МАН-ын 70 жилийн дарангуйлал гэж ойлгож болно.

Ийм дарангуйллаас монголчууд 28 жилийн өмнө салж чадсан. Иргэний эрх чөлөөг дээдэлж, хамгаалдаг тогтолцоотой болсон. Засгийн газар эрх баригчид буруу шийдвэр гаргаж иргэнийг хохироовол шүүхийн өмнө зогсоодог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бол дэлхийтэй хөл нийлүүлж байгаа Монгол Улсын нүүр царай. Дэлхийд Засгийн газар бүү хэл эзэн хаан шүүхийн өмнө зогсдог, дэнслүүлдэг. Эрх баригчид нь үнэмлэхүй эрх мэдэлтэй, шүүх засаглал нь хараат улсад дэлхий хаалгаа нээдэггүй. Шүүх нь бусад эрх мэдлээс хараат бус улсыг дэлхий тоодог эрин үед бид амьдарч байна.

Гэтэл МАН төрийн эрхэнд үнэмлэхүй олонх байгаа багахан хугацаандаа амжиж дарангуйллаа тогтоохоор шуурхайлж байна. Дарангуйлал тогтоох түүхэн үйл хэргийнхээ гүйцэтгэгчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тодруулж, өнөөх нь уяаны нохойгоороо Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг дуугаргаж эхэллээ. У.Хүрэлсүх хүнд жингийн “Коммунист”, МАН-ын улаан хамгаалагч. Намынхаа төлөө УИХ-ын танхимд нударга зөрүүлж байсан “топор” монголчуудын өөдөөс гар далайж чадах дарангуйлагч гэдгийг МАН-ынхан андахгүй.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд үнэмлэхгүй олонх байгаа МАН дарангуйллаа тогтооход шүүх засаглал саад болно. Тиймээс л шүүх засаглал руу дайрч, иргэдийн эрхийг хамгаалах тогтолцоогүй болгохоор улайрч байна. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнээр Захиргааны хэргийн шүүхийг татан буулгавал Засгийн газар хяналтгүй болно. У.Хүрэлсүхийн засгийн газар Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол Шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг 2020 оноос өмнө хувьчлахаар УИХ-д оруулсан. Эдгээр том хувьчлал иргэдийн хяналтгүй, Засгийн газар хууль зөрчсөн ч шүүхээр шийдвэрлэх боломжгүй болно. Засгийн газар, харьяа агентлагууд нь хэн дуртайгаа халж, сэлгэх боломж бүрдэнэ. Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын хууль зөрчиж гаргасан шийдвэр хувь хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан тохиолдолд эрхийг нь сэргээхийн тулд Захиргааны хэргийн шүүх ажилладаг. Хуулийн засаглалтай бүх улсад гүйцэтгэгч байгууллагад хяналт тавьдаг төрөлжсөн шүүх бий.

Тийм учраас 500 шахам хуульч  “Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах агуулгатай Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй байх” гэсэн зөвлөмжийг УИХ болон Засгийн газарт хүргүүлэхээр болсон.

Гэхдээ 500 хуульчийн үгээр МАН дарангуйллаа сэргээх санаархлаа зогсоохгүй нь мэдээж. Тиймээс Монгол Улс МАН-аас даруй салж, ардчиллаа аварч, эрх чөлөөтэйгөө үлдмээр байна. Иргэн бүр эрх чөлөөгөө хамгаалж, дарангуйлагч улс төрийн хүчнээс салах, үгүй хийх цаг иржээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.228.131.133)
    Batlagdaasaa tsagaachlaliin viz garguulhad amar
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 11 цаг 59 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 11 цаг 59 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 1 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 15 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 15 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 27 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 35 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 35 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 37 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 40 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 46 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 47 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 51 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 54 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 16 цаг 54 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 16 цаг 56 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 16 цаг 58 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 1 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 3 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top