x

Захиргааны ерөнхий хуулийг өөрчилбөл хэрхэх вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийн талаар салбарын хуульчид хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Ж.Батзандан /УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор/

- Захиргааны шүүх 2004 онд байгуулагдсанаас хойш сайн ажиллаж байгаа. Алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Засна гээд Захиргааны шүүхийг хүчгүйдүүлэх, улмаар буулгах гэсэн хуулийн төслийг яавч баталж болохгүй. Энэ хууль батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтоно.

Л.Нинжбат /Өмгөөлөгч/

- Захиргааны хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал цаашид олон аж ахуйн нэгж, компаний эрх ашиг хөндөгдөнө. Жишээ нь, тендерт, дуудлага худалдаанд зөвхөн даргын компани л ялна. Татварын байцаагч хүссэнээрээ акт, шийтгэх хуудас бичнэ. Гомдол гаргах газаргүй шүү. Хэрэв хууль батлагдвал дэмжсэн УИХ-ын гишүүдийн нэрсийг ил болгож сонгогчдод дахин тэр гишүүдийг сонгож болохгүй талаар акц зохион байгуулна гэж бодож байна.

П.Баттулга /Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч/

- Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхийг эдэлнэ шүү гэдгээ Монголын ард түмэн Үндсэн хуулиараа тодорхой илэрхийлж баталгаажуулсан. УИХ ард түмний төлөөллийн байгууллагын хувьд үүнийг хамгаалж Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг батлахгүй байх ёстой.

Д.Мөнх-Эрдэнэ  /Хуульч/

- Улстөрчид гаргасан шийдвэрээ шүүхээр хянуулахгүй гэж бодож байгаа бол эрх зүйт төрийн зарчмаас ухарч байгаа маш том ухралт, эндүүрэл шүү. Шүүхийн шийдвэр таалагдахгүй байгаа бол шүүхийг байхгүй болгохын оронд шүүхийг хэрхэн улстөржилтөөс ангид байлгаж, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр ажиллах нь зүйтэй.

Ч.Өнөрбаяр /Доктор, дэд профессор/

- Захиргааны ерөнхий хууль ардчилсан эрх зүйт төрийн тулгуур багана түүнийг нураалгаж болохгүй. Улстөрчид ирдэг бас буцдаг. Харин сайн хууль ард түмэнтэйгээ үлддэг.

Ж.Сүхбаатар /Хуульч/

- Төсөлд байгаа Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн захиргааны бүх байгууллагыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах нь захиргааны хэргийн шүүхийг татан буулгасантай адил болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд ийм нэмэлт өөрчлөлтийг огт дэмжихгүй.

Х.Номингэрэл /Хуульч/

- Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийг хууль зүйн салбар бараг бүхэлдээ л эсэргүүцэж байна, ашиг тусыг нь ойлгоод хэрэглээд байгаа идэвхтэй иргэний нийгмийнхэн бас илүү чанга дуугарах хэрэгтэй байх.

Л.Галбаатар /Хуульч, судлаач/

- Хамгийн ноцтой нь Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ. Энэ бол Үндсэн хуулийн 49.2-т заасан "...Засгийн газрын гишүүн, ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй" гэснийг зөрчиж байна.

Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/

- Хуульд өөрчлөлт оруулж захиргааны байгууллагаас Засгийн газрыг хасч байна. Засгийн газрын гаргасан шийдвэрт хэн нэгэн гомдол гаргах эрхгүй болгосон зохицуулалтыг хийж. Засгийн газрын шийдвэр хуулийн дагуу гарсан бол айгаад эмээгээд байх шаардлага байхгүй.

А.Алтанзул /Хуульч/

-Шүүхэд учир бий. Шүүгчийн сонгон шалгаруулалтад асуудал бий. Засгийн газар гэвч ийм шалтгаан байна гээд зарчимгүй байж болохгүй. Жоомоо устгах гээд гэрээ шатааж болохгүй.

Б.Мэргэн /Өмгөөлөгч/

- Ойрхон жишээ хэлье. Өвөл морь уралдуулах тухай Засгийн газрын шийдвэр нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ хууль батлагдвал шүүхэд хандах, шийдүүлэх ямар ч боломж байхгүй.

Ц.Сарантуяа /Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан/

- Бид 16 жилээр хойш алхах гэж байна. Магадгүй хоёрооё гурван жилийн дараа энэ хууль буруутай болжээ гэж үзээд ахин санаачилга гаргаж, дахин цаг гаргах, зардал гаргаж нэмэлт оруулахыг үгүйсгэхгүй.

Д.Оросоо /хуульч/

- Засгийн газар шүүхийн хяналтаас гарна гэдэг бол өөрөө үндсэн хуулийн зөрчлийг агуулж байгаа . Нэг талаасаа Монгол улсын иргэд хууль, шүүхээр эрх мэдлээ хамгаалуулах эрхтэй. Засгийн газар түүний харьяа агентлагуудын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас иргэд шүүхэд хандах эрх нь үндсэн хуулиар нээлттэй. Гэтэл үндсэн хуулийг өөрчлөөгүй байгаа тохиолдолд ийм хуулийн төслийг оруулах боломж байхгүй. 

Б.Ган-Очир /ЭРХ ЗҮЙЧ, СУДЛААЧ/

- Иргэдийг гомдол гаргах эрхгүй болгочихоод шударгаар хувьчлал явуулна гэвэл хэн итгэх юм. Удахгүй төрийн өмчийн 27 компанийг хувьчилна гэж байна. Гэвч засгийн газар зоргоороо хувьчилна. Танил тал хамсаатандаа өгчихөд хэн хаана гомдол гаргах юм.

Ж.Эрхэмбаатар /Хуульч, өмгөөлөгч/

- Энэ хууль батлагдлаа гэж бодьё. Жишээ нь, нэг компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллаж байтал хэн нэгэн төрийн албан хаагч ирээд зогсоох боломжтой болчихно гэсэн үг. Бид Засгийн газрын тогтоолыг биелүүлж байна гээд л хэлчихнэ. Шүүхэд очоод эрхийг минь хөндөөд байна гэж хандах гэхэд шүүх хүлээж авахгүй нь. Ганц даргын хүслээр уурхай зогсох нь. Ингээд л орж ирсэн хөрөнгө оруулалт бүгд гараад явчихна.

Э.Хашчулуун /ӨМГӨӨЛӨГЧ/

- Дээрх хууль батлагдсан тохиолдолд одоо Захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа Засгийн газартай холбоотой бүх шийдвэрүүд хэрэгсэхгүй болох юм. Энэ нь цаашлаад нэгэнт хянах маргаангүй болох учраас Захиргааны шүүх өөрөө ч байх шаардлагагүй болох эрсдэлтэй юм.

Д.Сүнжид /Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор/

- Сүүлийн үед яригдаад байгаа төрийн өмчийн обьектуудыг хувьчлах тухай асуудлыг Засгийн газар шийдэхээр, түүнийг нь одоо хянах шүүхгүй болноо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөвхөн онолын хувьд биш, практик хэрэглээний хувьд та бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргавал ямар байгууллага хянах вэ, хууль зөрчсөн бол хэн залруулах вэ гэдгийг шийдвэрлэхгүй байж болох уу даа.

Г.Банзаргч /Захиргааны хэргийн шүүхийн шүүгч/

- Засгийн газар үндсэндээ “хууль зөрчиж болно” гэдэг шийдвэр гаргах гэж байна. Захиргааны ерөнхий хуульд өнөөдөр ч Үндсэн хуулийн цэцэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг л шийдэх тухай зохицуулалттай. Улс төрийн маргааныг хянахгүй шүү дээ.

С.Бямбацогт  /УИХ-ын гишүүн, эрх зүйч/

- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудал маш их анхаарал татаж байна. Ялангуяа хуульчид ярьж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй ийм хуулийг хэлэлцэх нь буруу. Иймд хэлэлцэх асуудлын жагсаалтаас хас.

А.Бямбажаргал / МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн доктор, профессор /

- Энэ төсөл батлагдах юм бол яг одоо Захиргааны хэргийн шүүх дээр хянан хэлэлцэгдэж буй захиргааны шийдвэртэй холбоотой маргаанууд хэрэгсэхгүй болно. Ер нь өнөө маргаашийн улс төрийн шийдэл ч юм уу, магадгүй хэдэн өмчтэй холбоотой асуудлаас болоод  16 жил босгож ирсэн тогтолцоо, Үндсэн хуулийн суурь зарчмуудаа унагачих гээд байна.

 Ж.Хунан /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/

- Аливаа улсын нийгмийн суурь нь үндсэн хууль байдаг. Монгол улсын үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтын зарчим байдаг. Үүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан бие биенээ хянадаг, тэнцвэржүүлдэг. Гэтэл Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хэмжээ нь шүүх эрх мэдлийн гадуур байж болохгүй. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн суурь зарчмыг үгүйсгэхээр байгаа юм.

Т.Мөнх-Эрдэнэ  /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн багш/

- Зарим хүмүүс Үндсэн хуулийн цэц дээр очоод хамгаалуулчихна гэж тайлбарлаад байгаа юм. Яг үнэндээ Үндсэн хуулийн цэц өөрөө маш хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн Засгийн газрын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг л хянадаг. Үндсэн хуулиас бусад хууль зөрчсөн маргааны цэц авч хэлэлцдэггүй. Тэгэхээр энэ үндэслэл оновчтой хувилбар биш.

Ц.Цогт /Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор/

- Манайд өнөөдөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийг, Захиргааны хэргийг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, эхсүл хэрэглэхгүй байгаа шүүхийн ганц нэг алдаатай практик байж магадгүй. Гэтэл үүнээс болж Засгийн газрын шийдвэр бүхэлдээ хуулийн хяналтаас гарахад хүрэх гэж байна.

Б.Гүнбилэг /Хууль зүйн ухааны доктор/

- Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас Засгийн газар болон түүний шийдвэрийг ишилж байгаа харьяа байгууллагуудыг гаргах гэдэг үл бүтэх орж ирж байгааг эсэргүүцэн хуульчид шаардлага хүргүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 11 цаг 47 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 11 цаг 48 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 11 цаг 49 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 11 цаг 50 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 3 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 4 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 16 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 23 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 23 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 26 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 29 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 35 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 36 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 39 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 43 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 16 цаг 43 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 16 цаг 45 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 16 цаг 47 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 16 цаг 50 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 16 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top