x

Сайд Ц.Нямдорж шүүхийг татан буулгана гэв

УИХ-д өргөн бариад буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын (мөн түүний харьяа байгууллагуудын) шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах хуулийн төслөө сайд Ц.Нямдорж ингэж тайлбарлажээ. Тэр “Шүүх улс төрийн захиалгаар шийдвэр гаргаж, Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулж байна” гэв. Мөн нэгэн цагт Захиргааны шүүхийг байгуулсан би вээр одоо буцаагаад татан буулгасан ч чадна шүү хэмээн шүүхийнхнийг сүрдүүлэв.

Монголд Ц.Нямдорж шиг “аатай” хүн алга аа. Уг хуулийн төслийг Хууль зүйн яамны сайтад тавьснаас хойш хуульчдын дунд өрнөсөн онолын мэтгэлцээн, санал шүүмжлэлүүд Ц.Нямдорж сайдын энэ аархлын хажууд юу ч биш юм байна. Шүүх байх, байхгүйн ганц шалгуур нь шүүхийн шийдвэр түүний талд гарч байх ёстой. Хэрвээ тэгэхгүй бол шууд “улс төрийн захиалга гүйцэтгэгч” болж хувирна. Ийм энгийн зүйлийг ойлгохгүй хаа хамаагүй шинжлэх ухаан, онол номлол ярьж хий дэмий цаг, нервээ барсан хуульчдын армийг өрөвдөх ч шиг.

Онолын хувьд Засгийн газрын шийдвэрийг улс төрийн буюу бодлогын, захиргааны гэж хоёр ангилаад байгаа юм. Улс төрийн гэдэг нь Засгийн газрын УИХ-аар батлуулж буй шийдвэрүүдийг хэлж байна. Нөгөө хүүхдийн мөнгө, Насны хишиг, Тавантолгойн хувьчлал, цахилгаан станц байгуулах гэх мэт. Сонгуулиар эрх авсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа алхмуудыг хэлж байна.

Энэ төрлийн шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Энэ тухай Захиргааны ерөнхий хуулийн “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэгт тусгайлан заагаад өгчихсөн. Манай Засгийн газрууд нефть боловсруулах үйлдвэрийн шавыг зургаа дахиа, Сайншандад аж үйлдвэр паркийн шавыг хоёр дахиа (өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд өөрийн биеэр яваад ирсэн) тавьж чадаж байгаагийн шалтгаан энэ. Улс төрийн буюу бодлогын шийдвэр учраас хэн ч хэдэн ч удаа баталж, бас хэдэн ч удаа буцаж болдог. “Яагаад энэ шийдвэр чинь хэрэгжихгүй байна аа?” гэж аль ч шатны шүүх асуухгүй.

Харин захиргааны шийдвэр гэдэг нь Засгийн газраас (мөн түүний байгууллагуудаас) хууль хэрэгжүүлэх эрхийнхээ хүрээнд гаргаж буй хувь хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн, эрх үүсгэж, үүрэг оногдуулсан, үйлчлэл үр дагавар хувь хүн, хуулийн этгээдэд шууд тусдаг шийдвэрүүдийг хэлж байгаа юм. Концесс батлах, тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, эсхүл ажилд томилох, чөлөөлөх гэх мэт. Үүнийг нь “захиргааны акт” гэж нэрлээд, эдгээр нь Монгол Улсын хуулийг зөрчсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүх хянаж үзэхээр хуульчилсан байна. 2015 онд баталсан, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Захиргааны ерөнхий хууль ийм.   

Харин Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хуулийн төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гээд биччихсэн байгаа. Нөгөө дээр хэлсэн улс төрийн шийдвэр болоод захиргааны актуудыг бүгдийг хамруулаад нийтэд нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлээс хасаад хаячихсан. Төсөл хөтөлбөр баталсан ч, тусгай зөвшөөрөл цуцалсан ч, хэн нэгнийг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан, чөлөөлсөн ч шүүх түүнийг нь авч хэлэлцэхгүй гэсэн үг.

Захиргааны хэргийн шүүх бол захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг хянадаг байгууллага. Захиргааны байгууллагын хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллгаанаас хэн нэгэнд хохирол учирвал шүүх уг шийдвэрийг цуцалж, хохирсон иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг сэргээдэг. Бусад төрөлжсөн шүүхтэй яг адил. Хэрвээ захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа шүүхээр хянагддаггүй болчихвол Захиргааны хэргийн шүүх гэж байх нь ч утгагүй болно. Тиймээс мань хүн “Шүүхийг татан буулгасан ч миний дур” гэж аархаж байгаа хэрэг.

Ингэхэд нэгхэн хүний дур зоргоос шалтгаалж, шүүх байх байхгүй нь шийдэгддэг байж болох уу? Тэр тусмаа “Шүүх миний талд шийдвэр гаргасангүй” гээд шүүхийг татан буулгах нь хуулийн засаглалтай, ардчилсан улсад байж болох үйлдэл үү? Тэгээд энэ тухай өөр хэн ч биш, Хууль зүйн сайд нь өөрөө ярьж явж болох уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (66.181.161.67)
    Нямдоржийг авилгатай тэмцэх газар өглөө л гэнэ түүний эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл элбэгдоржийн гар хөл болсон шүүгчид жинхэнэ утгаараа дайрч байна. Зүй нь шонхор шувууг арабуудад зарсан богд уулыг зарсан Оюунхоролыг , тус бүр 10000000 төгрөгийн хахууль авсан нөхдүүдийг огцруулж Шийтгэхийн төлөө шүүгчид нь ялаа төлөвлөж сэтгүүлчид нь үзгээ хурцлах байлаа.
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.141.236)
    маш зөв
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Иргэн (182.160.34.106)
    Энэ нөхөр нөгөө Анхбаяруудаараа шахаа хийлгэхийн тулд эрдэнэтийг олу ирсэн хүмүүсийг буруутгаж нөгөөх нь захиргааны хэргийн шшүхэд очихоор арга ядаж хуцлийг үгүй хийх гэж дураар дцрьгаж байгааг зогсоох шцдрага ёс байна уу? Одоо энэ нөхрийгиргэд хуульчид Их хурлын шудрага гишүүд эсэргүүцэж байна.Иргэд ч багаа хуулсан сайрагчийг хэн болохыг мждлээ.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочиндорж (202.9.41.118)
    Шүүхийг өөрчлөхгүйгээр шударга ёс тогтохгүй.Нямдоржийн зөв.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.42.3)
    Монголын шүүх мафын талд үйлчлэх болсныг хүн бүр мэдэж бгаа.Үүнийг таслан зогсоож шинэ шүүх байгуулах хэрэгтэй.Гэхдээ хуучин аргаар биш.Нямдоржийн зөв.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.9.90.53)
    Zahirgaanii shuuhiin deer sandailaad suutsan Batsuuri gdg Lundendorjiin gar holiig buulgah shaardlagatai. Hamag budlian ter Lundendorj bolon tuunii heden patsaanuudaas ehleltei. Yamar ch yos zuigui. Turiin alband ch ajillaj uzeegui heden nohduud shuuh ruu orj irj samarch bn.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Должин (66.181.188.136)
    Нохор нямдорж 2012 оноос омно цагдаа прокурор шуухийг буран захирч байсан Харин элбэгдорж 2012 оноос оорийн намынхныгаа дэмжлэгтэйгээр шуухийн шинэчлэлийг ард тумний Эрх ашигт нийцуулэн хийж чадсан учраас нямдоржийн муу санаа шуухийн шатанд унаад байгаа учир одоо Эрх мэдлээ ашиглаж шуухийг гартаа оруулах эрх мэдлээ хязгааргуй болгох ард тумнийг илуу ихээр дарлах Эрх мэдэлтнуудийн Эрх ашгийг Улам их нэмэгдуулж дур зоргоороо аашлах боломжийг бурдуулэх зам тавихыг хичээж байна
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.212.143)
    Элбэгдоржийн үлдээсэн балаг ч мөд дуусахгүй нээ. Өөрт нь, / түүний бий болгосон мафийн бүлэглэл/-д үнэнчийн тангараг өргөсөн нээнтэгтэй, авилгач, шуналтай шүүгчид Захиргааны хэргийн шүүхэд олноороо байна. Тэд эзнийхээ дохио , үүргийн дагуу ажиллаж байна. Эрдэнэтийн асуудлыг цэгцэлж , ТУЗ-ыг төрөөс бүрдүүлэн 49-ийн талын луйварчдыг хасах гэхээр шүүх 7 хоногийн дотор шийдвэр гаргаад л зогсоож, гацааж байна. Бөхийн өргөөг Баянмөнх авах гээд захиргааны хэргийн шүүхээр шууд шийдвэр гаргуулж байна бас л 4 хоногийн дотор. Энэ ХХБанк тойрсон АН-ын угшилтай Элбэгдорж, Энхболд нарын удирддаг бүлэглэлийг тараахгүй бол Монгол өөдлөхгүй нээ.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • teneg uvgun (64.119.19.225)
    teneg uvgun
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.26)
    Шүүгч нарын цалинг хас!
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.134)
    Зөвөө зөв
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 11 цаг 58 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 11 цаг 58 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 11 цаг 59 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 0 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 13 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 14 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 26 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 33 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 33 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 36 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 39 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 45 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 46 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 49 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 16 цаг 53 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 16 цаг 55 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 16 цаг 57 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 0 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 2 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top