x

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо

Төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан.

Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар нэн яаралтай хэлэлцүүлэхээр “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын баасан гарагийн хуралдаанаар оруулж, хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Уг асуудлыг хэлэлцэхийг гишүүдийн 74.4 хувь дэмжлээ. 

Засгийн газрын уг төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан.
Тогтоолын төсөлд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөлд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг тусгажээ.

Авто зам болон төмөр замын төслүүдийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах арга хэмжээ тусгагдсан байна.

Энэхүү тогтоол батлагдсанаар УИХ-аас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат газар доорх баялагтай холбоотой чухал асуудал хэмээгээд Даваа гарагт салбарын сайдаас АН-ын бүлгийн хуралдаан дээр мэдээлэл авсны дараа бүлэг шийдвэрээ гаргах болно гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ард иргэдэд мэдээллийг үнэн зөв өгч, асуудлыг нухацтай сайн хэлэлцэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэрбээр төслийг урт удаан хугацаанд ашигтай байхаар, IPO гаргадаг олон улсын зах зээл дээрх туршлагыг харж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гаргаж танилцуулсан эдийн засгийн тооцоо судалгаатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд авто зам, төмөр зам гэх мэт хүлээгдэж байгаа томоохон төслүүдийг эхлүүлэх, шууд 30 хувьд нь IPO гаргах боломжгүй, эхлээд 5-10 хувь гэх мэтчилэн алтернатив хувилбар гарган туршиж үзэж байж, дараа нь 30 хувь болгох замаар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, ийнхүү гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 11 цаг 53 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 11 цаг 53 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 11 цаг 54 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 11 цаг 55 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 8 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 9 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 21 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 28 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 28 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 31 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 34 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 40 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 41 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 44 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 48 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 16 цаг 48 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 16 цаг 50 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 16 цаг 52 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 16 цаг 55 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 16 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top