x

УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийж, Ардчилсан намын бүлэг хуулийн төсөлтэй танилцах шаардлагатай гэж үзэн завсарлага аваад байгаа.

Чуулганы дэгд өөрчлөлт оруулах асуудлаар хоёр хуулийн төсөл өргөн бариад байсныг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж байгаа юм. Түүнээс хуулийн төслийн онцлох өөрчлөлтүүд юу байгааг тодрууллаа.

- Д.Хаянхярваа гишүүний санаачилсан хууль гурван зүйл заалттай байсан. Харин С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн барьсан хууль нэлээд дэлгэрэнгүй. Уг хоёр төслийг нэгтгэн УИХ-д оруулахаар болсон. Аль төсөл дээр нь суурилж байгаа вэ?

- УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар сард Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан. Мөн тавдугаар сард С.Бямбацогт нарын гишүүд бас энэ талаар хуулийн төсөл өргөн бариад байна. 

Ерөнхийдөө С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан төсөл дээр суурилж байгаа.

Хуулийн төсөл үндсэндээ УИХ-ын гишүүдийг хариуцлагатай, сахилга баттай, хуралдаандаа цагтаа ирдэг, өөрийн биеэр хуралдаанд оролцож санал өгдөг, хэн нэгний өмнөөс кноп дарахгүй байх буюу ард түмний олгосон бүрэн эрхийг өөрөө л эдэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. 

- Тухайлбал ямар заалтууд орсон бэ?

- Байнгын хороо болон чуулганы ирцийг бүрдүүлэхийн тулд гишүүдийн өмнөөс картыг нь хийчихдэг, эзгүй байгаа гишүүдийн өмнөөс санал өгөх асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Үүнийг цэгцлэхийн тулд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг тогтолцоо руу шилжүүлэх тухай заалтууд орж ирсэн.

Мөн гишүүдийн идэвх, оролцоог сайжруулах талаар нэлээд олон заалт орж байгаа. Бусад улсын парламентууд гишүүдийнхээ сахилга хариуцлагыг дөрвөн хэлбэрээр сайжруулдаг юм байна. Тэр туршлагыг нэвтрүүлнэ.

Нэгдүгээрт, Санхүүгийн торгууль ногдуулдаг. Тухайн гишүүн хэдэн цагийн таслалттай байгааг тооцож цалинг нь хасах зохицуулалт байна.

Хоёрдугаарт, Сахилгын шийтгэл ногдуулах арга. Бусдыг хэл амаар доромжлох асуудал гаргавал чуулганы үеэр үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжийг нь түр хугацаагаар хасах гэх мэт.

Гуравдугаарт, Гишүүдийн ирц, оролцоог нээлттэй мэдээлэх. Хамгийн гол нь ирцийг нээлттэй мэдээлдэг болох шаардлагатай байна. Чуулганы хуралдаанд хэдэн цаг сууж, хэдэн хуулийн төсөл дээр орж ажиллав гээд оролцоог сайжруулах чиглэл рүү хандсан заалтуудыг бас оруулж ирсэн.

Дөрөвдүгээрт, Ёс зүйн шийтгэл ногдуулах. Байнгын хорооны хуралдааныг гурваас дээш удаа тасалбал тус Байнгын хороонд байх уу үгүй юу гэдгийг хэлэлцэнэ гэх мэт заалтууд орж ирж байна.

Дээрх өөрчлөлтүүд батлагдвал нийгмээс ирж байгаа шүүмжлэлийг засах, залруулах боломжтой гэж харж байна. 

Гэхдээ энэ удаагийн парламент 2012-2016 онд байсан парламенттай харьцуулахад таслалт харьцангуй бага байгаа. 2012 онд бүрдсэн парламентад эхний гурван чуулганы төгсгөлд нийтдээ гишүүд 10,000 цагийн таслалттай байсан бол 2016 оноос хойш гурван чуулган үргэлжлэхэд гишүүдийн таслалт 1,000 орчим цаг байсан гэх статистик мэдээ байна. Гэхдээ гишүүдийн сахилга хариуцлага, идэвх оролцоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа учраас дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан

- Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хариуцлага алдсан гишүүдийг зөвхөн түдгэлзүүлэх үү, эсвэл чөлөөлөх асуудал яригдах уу?

- Байнгын хороо болон чуулганы нийт хуралдааны гуравны нэгээс илүү цагийг тасалсан бол гишүүнийг эгүүлэн татах саналыг хууль санаачлагч оруулж ирсэн. Гэхдээ ажлын хэсэг дээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэний дараа энэ асуудлыг ярихгүй бол УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал болох нь гээд хойш тавьсан байгаа. Иймэрхүү зохицуулалтуудыг ажлын хэсэг байнгын хороон дээр яриад хийгээд явна гэж бодож байна.

 М.ЭНХБОЛД: НАМРЫН ЧУУЛГАНАА ШИНЭ ДЭГЭЭР ЭХЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар гишүүдийн байр суурь:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ажлын хэсэг ийм чухал хуулийн төсөлд түргэн түүхий хандаж болохгүй, цаг хугацааны хайчинд хавчигдаж дутуу дулимаг боловсрогдсон хууль гаргаж таарахгүй.

Дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүн бүр ойлголттой, бүрэн гүйцэт мэдээлэлтэй, нэгдсэн байр суурьтай болох шаардлагатай. Иймээс ажлын хэсгийн байр суурь, саналын томъёоллуудтай танилцаж, намын бүлгээрээ ярилцаж байр сууриа нэгтгэн шаардлагатай байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага авмаар байна" гэв.

Хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт намын бүлгээ төлөөлж орсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав "Ажлын хэсэг нэлээд шахуу ажиллаж байр сууриа нэгтгэж ойлголцсон. Парламентын нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа ийм үед гишүүд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж дэгийн хуулийн өөрчлөлтөд ажил хэрэгч, шуурхай хандах нь зүйтэй гэдэг дээр ярилцаж тогтсон. Парламент, гишүүдэд хүндрэл учруулахаар зарим заалтыг хасахаар тохирсон. Хариуцлагын асуудлыг одоо хийхгүй, ирэх намар, арван сард хийнэ гэвэл оройтно. Тиймээс шаардлагатай бол бүлэг дээр ярилцаад хуулийг аль болох хурдан батлахад анхаармаар байна" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Дэгийн хуулийн өөрчлөлт нь хариуцлагыг хаа сайгүй дээшлүүлэх тухай ярьж байгаа ийм үед хариуцлага, сахилгын асуудлыг Улсын Их Хурал, гишүүд өөрсдөөсөө эхэлж гишүүдийн оролцоо, идэвхийг сайжруулах, эрх зүйн орчин нөхцөлөө боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа. Тэгээд ч хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудал.

Ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, дэгийн хуулийн өөрчлөлтөө энэ хаврын чуулганаар батлаад намрын чуулганаа шинэ дэгээр эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр намын бүлгүүд тохиролцсон.Тиймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулах ёстой. Хэрэв энэ удаагийн чуулганаар төслийг хэлэлцэн баталж амжихгүй бол ээлжит бус чуулган хийж батлахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг хаана хаанаа анхаарах нь зүйтэй. Намрын чуулган шинэ дэгээр эхлэх ёстой” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 11 цаг 58 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 11 цаг 58 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 11 цаг 59 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 0 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 13 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 14 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 26 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 33 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 33 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 36 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 39 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 45 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 46 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 49 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 16 цаг 53 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 16 цаг 55 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 16 цаг 57 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 0 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 2 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top