x

Ерөнхий сайд Дорнодод цахилгаан станцын нээлтэд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 21-23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав. Ерөнхий сайд Дорноговь аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 7 төрлийн үүрэг өглөө.  

Дараа нь Саран хөхөө театрт Сайншанд сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тус аймагт сүүлийн жилүүдэд улсын төсвийн болон гадны зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд багагүй бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан эерэг үзүүлэлт гарчээ.

Даланжаргалан, Өргөн сумдад цементийн үйлдвэр баригдаж, Замын-Үүд, Алтан ширээ, Өргөн сумдад цахилгаан станц байгуулагдаж удахгүй ашиглалтад ороход бэлэн болж, аймгийн хэмжээнд шинээр 1300 хүнийг ажлын байраар хангасан байна. Ажилгүйдэл буурч, эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ нь 4,392,000-аар хэмжигдэж байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш нефть боловсруулах үйлдвэр барих барилгын ажил, нар салхины цахилгаан станц, тээвэр ложистикийн төвийн барилгын ажлын явцыг тус тус шалгаж, “Хилийн цогцолбор” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Нарны цахилгаан станцыг нээх ёслолд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 2 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 2 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 3 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 4 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 17 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 18 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 30 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 37 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 37 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 40 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 43 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 49 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 50 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 53 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 57 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 16 цаг 57 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 16 цаг 59 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 1 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 4 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 6 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top