x

С.Бямбацогт УИХ-ын дарга болно гэв үү?

С.Бямбацогтыг МАН дотроо зөвшилцсөн нь нэгэнт тодорхой боллоо. МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд М.Энхболд тэргүүтэй хотын фракцыг тайрч хаяхаас өөр гарцгүй гэдэг нь ямар ч энгийн хүнд ойлгомжтой л асуудал байсан. 32 ийн бүлэг дотроос үүнийг тооцоолж, мэдэрч байгаа нь олон ч тэдний ихэнх нь битүүхэндээ тохиромжтой нөхцлийг л хүлээж байлаа. Харин УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ цэвэрлэгээг хийх туг нь болно гэдгээ албан ёсоор шахуу зарлаж орхив. Энэ нь МАН дотор шинэ нөхцөл байдал үүсгэлээ.

Эртнээс С.Бямбацогт амбийцтай гэдэг нь тодорхой байсан ч тохироо нэг л бүрдэж өгөхгүй явсаар ирсэн. Харин энэ удаа байдал өөрчлөгджээ. У.Хүрэлсүх С.Бямбацогтыг дуудаж уулзаад УИХ-ын даргын суудлыг өгье, намаа цэвэрлэхэд тусла эсвэл чамайг дэвшүүлэхгүй гэсэн 2 сонголтыг тулгасан байна. Харин тэрээр эхнийхийг сонгожээ. Хүссэн хүсээгүй хүн эцсийн мөчид хар амиа л бодно.

УИХ-ыг М.Энхболд биш С.Бямбацогт удирдах нь МАН-д бол хөөрхөн нэмэх оноо. Харин М.Энхболдоо буулгаж 60 тэрбумаа шалгаад эхэлвэл бол асар том нэмэх оноог МАН авч чадна. Гишүүн “НЕ ДУРАК” Одоо энэ уулзалтын араас дахин шинэ хуваагдал руу МАН-ын жолоо нэгэнт эргэчихлээ. Энэ бол М.Энхболдоос У.Хүрэлсүх рүү чиглэсэн чимээгүй нүүдэл юм. Энэ чимээгүй нүүдлийн ноён оргилоор С.Бямбацогт тодроод байгаа ч МАН-ын 32 ийн бүлгийн нижгээд гишүүн тохироо бүрдэхэд ухасхийх бэлтгэлээ өнгөрсөн хугацаанд дор бүрнээ л чимээгүйхэн базааж байсан.

Тайлбар нь их энгийн. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж бий. Тэдэнд одоо 60 тэрбумаар нэр нь бохирдсон, улс төрийн карьер нь нэгэнт дуусаж байгаа М.Энхболдод үнэнч цариалаад явах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Өмнө нь бол тийм шалтгаан байсан. Намын дарга нэр дэвшүүлэх эсэхийг шийднэ шүү дээ. Харин 2020 онд би дахиж гишүүний зөөлөн суудалд суух уу эс суух уу гэсэн ганцхан эрх ашиг л тэднийг хүссэн хүсээгүй У.Хүрэлсүх рүү нүүхэд хүргэж байна.

УИХ-ын гишүүн чуулган дээр бандааш, боовны асуудал хэлэлцдэг гээд хичнээн тэнэг байлаа ч М.Энхболдтой сүжирсэн хүн нэр дэвшихгүй гэдгийг мэдэхтэйгээ л байгаа. Гишүүнд өөр нэг сонголт бий. Тэр нь М.Энхболддоо үнэнч үлдээд У.Хүрэлсүхийн засгийг түлхэж унагаад квотоо олж авах.

Энэ тохиолдолд нэр дэвшиж болох ч хоёронтоо засагаа унагаасны шагнал нь намаараа навс авхуулан лаазчин болно гэдгийг ямар ч тэнэг гишүүн тооцоолж чадна. Гишүүн "НЕ ДУРАК" Ордны хананд чих бий М.Энхболдын эргэн тойрон, ойрын хүрээллээс намын дарга У.Хүрэлсүх рүү сэмхэн гүйлдэж түүнд тал засч эхэлсэн нь үнэндээ өнгөрсөн намараас эхэлсэн юм.

Сүүлд Л.Оюун-Эрдэнэ гишүүний хийдэг мэдэгдэл бол адуугаа хурааж дуусах шат руу орж байна гэсэн үг. Энэ үнэрийг авсан М.Энхболдын шадар хоёр цэрэг Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нар сүүлийн үед байж ядан уурсаж бас тэвдэн сандарч эхэлжээ. Олуулаа байгаа гэж бодоод урд нь маадгар алхаж явсан нөхдүүд нэг эргэж хараад хулхидуулсанаа мэдэх бол том шок шүү дээ. Гэмт хүн л гэлбэлзэнэ. Учир нь М.Энхболд их хурлын даргаараа байж байх нь мань хоёрын аминд өлзийтэй. МАН-д өрнөж буй чимээгүй нүүдлийг тэд өөрсдөө ихэд нууцалж байгаа ч ордны хананд чих бий шүү дээ. Чимээгүй нүүдэл өрнөсөөр...

Эх сурвалж: toimnews.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • irgen (66.181.179.234)
    bss neg offorchin l buzdee. demii dee khovdinhon hun muutai
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.195.182)
    ЗӨВ. ЭНХБОЛД, НЯМДОРЖ, СҮ.БАТБОЛД, БАДАМЖУНАЙ, ХОТЫН ДАРГА БАТБОЛД НАРААС САЛАХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛЬД МАХ БУДАА ШҮҮ. НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГАРАВ АА. ХОХЬ ЧИНЬ ШҮҮ.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шудрага (202.70.42.98)
    Энэ Ховдынхоноос салж улсаа цэвэрлэх юмсан Элбэгдоржын залгамжлагч МАН-д ч бас хүчтэй байна даа Хүрэлсүхэд арай өөр хүн олдоогүй юм бол уу эсвэл ард нь Элбэгээ байна уу арайчдээ та нар Монголын ард түмэн тэнэг биш шүү.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (73.254.213.218)
    Oyunhorol hayan hyrvaa hoer zail
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Хувьтөгөлдөр (202.179.25.30)
    Ховдын бас нэг Элбэгдорж
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.165.91)
    Харин ч сэтгэл гаргаж шудрага хийх байх гэж би бодож байна
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • irgen (66.181.180.148)
    hongoriig horduulsan ter pod pod hiisen hooson tolgoig zailuulaach
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ээска (49.0.147.129)
    Одоо хэн ч намын жолоог атгасан бай 2020 онд мөхлийн хонгил л угтана шүү дээ. Яахав энэ 65 дотороо арай гайгүй нь гэмээр ч бас л өмнөх засгийн газрын концессийн хорчин нэрийг нь юугаар хусаж арилгах бол.Муу нэрийг хусаап ч арилдаггүй аюул бий дээ
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.120)
    Асар их амбицтай хувиа бодсон улс төрийн хутгуур даа
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • ханатай л бичиж (66.181.189.244)
    ханатай л бичиж
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Бямбацогт УИХ-ын даргыг өлхөн хийж чаднаа. Зөв зөв (27.123.214.95)
    Дэмжиж байнаа
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 11 цаг 56 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 11 цаг 56 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 11 цаг 57 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 11 цаг 58 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 11 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 12 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 14 цаг 24 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 14 цаг 32 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 16 цаг 31 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 16 цаг 34 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 16 цаг 37 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 16 цаг 43 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 16 цаг 44 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 16 цаг 47 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 51 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 16 цаг 51 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 16 цаг 53 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 16 цаг 55 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 16 цаг 58 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 0 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top