Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлаар өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Ерөнхийлөгчийн хориг тавьсан УИХ-ын тогтоолоор хүчингийн хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгуулж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байв. Гэвч УИХ-ын тогтоол гарсны дараа гишүүн Д.Гантулга өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин өнөөдөр Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнээр УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуулан гэм буруутай эсэхээ тогтоолгох ёстой гэж үзлээ.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)