x

Б.Гүнбилэг: 60 тэрбумын асуудал гэмт хэрэг биш

УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон асуудлыг шалгуултал би чуулгандаа суухгүй гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн. Түүний мэдэгдэлд УИХ-ын даргын улстөрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг өчигдөр орой тайлбар өгч, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "60 тэрбумын бичлэг гэдэг асуудал гурван жил шахам яригдаж байна. Тийм учраас албан ёсоор өгсөн тайлбаруудыг дахин хүргэх нь зүйтэй байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн дунд, сошиал орчинд 60 тэрбумын гэх аудио бичлэг түгсэн. Энэ бичлэгийг иргэд үнэн, худлаа гэсэн янз бүрийн байр суурьтай байсан, зохих албаны хүмүүс ч тайлбар өгч байсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсгээд энэ бол эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна гэдэг нь тогтоогдоод татгалзсан. 

2017 оны тавдугаар сараас эхлэн энэ бичлэг дахин нийтэд түгсэн. Дахин түгсний дараа буюу 2017 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийт 3,000 гаруй албан хаагчдын судалгааг хийж, 1,446 албан хаагчийн Төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан байдаг.

УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй түүний зөвлөх н.Ганбаатар, бичлэг дээр дурьдагддаг Доржзодов нарын бичлэгийг сонсоод эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна гэсэн.

Энэ нь бичлэг эвлүүлэг мөн биш гэдгээс гадна АТГ болон бусад хуулийн байгууллагууд хамтарсан комисс гаргаад гэмт хэрэг үйлдэж үү, үгүй юу гэдгийг дахин шалгасан юм.

2014 онд хийгдсэн гэх энэ бичлэг 2016 оны сонгуулийн өмнө гарсан. Мөн 2017 оны сонгуулийн өмнө дахин гардаг нь давтамжтай тодорхой нэг хэсэг хүний зохион байгуулдаг, УИХ-ын дарга М.Энхболд руу дайрсан, нэр хүндэд нь халдсан тохиолдол. Улсын Их хурлын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Монгол Улс хариуцлагатай байх ёстой. Хариуцлагыг УИХ өөрөө эхлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд Дэгийн тухай хууль, Үндсэн хуульд хариуцлагын тогтолцоог сайжруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж, ярьж эхэлж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг УИХ-аар шийдвэрлэж байна.

Хариуцлагын тогтолцоо гэдэг бол хуульд нийцсэн, хуулиар шалгагдсан, бүх зүйл нь хуулийн дагуу явагдаж байж итгэл үнэмшилтэй байдаг. 

Дахин хэлэхэд 60 тэрбумын бичлэг сонгуулийн болон бусад үеэр сенсаацлах, болсон үйл явдлыг өөр тийш нь чиглүүлэх хэрэгсэл болж үлдэж байна.

Иргэд хэт их сошиал орчинд автдаг байдлаас салж үнэн зөв мэдээллийг ялгах хэрэгтэй.

Д.Оюун-Эрдэнэ гишүүний хийсэн мэдэгдэлд дурдсан УИХ-ын дарга бүрэн эрхээсээ түдгэлзэж, өөрийнхөө хэргийг шалгуулсны дараа УИХ-ын чуулгандаа сууна гэж байгаа нь хуулийн байгууллагуудаар шалгагдсан ийм зүйлийн талаар мэдээлэлгүй байна уу эсвэл энэ асуудлыг далимдуулж өөр зүйлс дээр олны анхаарлыг татах гээд байна уу гэдэг асуудлыг хэлэх нь зүйтэй юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Амараа (66.181.160.14)
    1446- н Албан наагч шоронд орохыг хүсэх үү ? Дээрээ шүдтэй өмбүү минь. Манай улс авилга өгсөн,авсан хүн шоронд ордог хуультайг чи мэдэх үү ?
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (182.160.35.94)
    Энэ нөхрийг яанаа.Нөгөө Энхбаяр Шийлэгдамбыг яаж балалаа яг түүний загвар болж чи миний өмнөөс үх гэж шахаж олны дургүйг дээд зэргээр хүргсэн мэдэгдэл хийлгэж байна.Ер нь Энхболдыг юу хийсэн хэн болохыг бид андахаа больждээ.Үүний тодорхой баримт бол нийслэлчүүд түүнийг ёстой хог жишээ юм.
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Э (66.181.161.127)
    Гүнбилэгээ чамайг би худлаа арьсний төлөө монголоор дүүрэн байгаа 2000 төг үнэтэй Винтов сум эсвэл 1 ш гарнат Авгай хүүх
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • боогий (103.10.23.129)
    Энхболдын зөвлөх юм бол эзнээ өмөөрөлгүй яахав. Зөвхөн тэр бичлэг дээрх ярианыхаа төлөө Энхболд болоод МАН төрөөс зайлах ёстой шүү дээ. МАНайхан л ичих нүүр гэж юм байхгүй болохоор гайгүй нэгнээ ингэж хэлж байхгуй юу
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
    • Harin tiim shdee
      2018 оны 06 сарын 17
  • Zochin (223.39.189.33)
    Yag unen olnii anhaarliig tataj bgaad ardchilsan namiinhantai niilj bgaad yu l hiih gej bgaa bol do.Oyunerdene chini ezniigee nuhdag gar shudarga hun baih uu.ar nuruunaas shaasaar bgaad surchihsan shuu.
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.22.234)
    БӨӨЛЖИС ДОЛООГЧ Л А Л АР
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.22.234)
    Луйвар бөөлжис долоож байна энэ л а л ар
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 42 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 43 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 44 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 44 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 58 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 58 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 15 цаг 10 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 15 цаг 18 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 цаг 18 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 17 цаг 20 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 17 цаг 24 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 17 цаг 29 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 17 цаг 31 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 17 цаг 34 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 37 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 40 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 41 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 44 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 47 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top