x

ДХБ-ын ерөнхий захирлаар Африк гаралтай эмэгтэй томилогдлоо

Нгози Оконжо-Ивеала Даваа гариг буюу өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлаар батлагдаж, дэлхийн худалдааны байгууллагыг удирдсан анхны эмэгтэй, анхны Африк хүн болов.

Хамгийн сүүлд үлдсэн өрсөлдөгч нэр дэвшигч Өмнөд Солонгосын худалдааны сайд Ю Мён Хи өрсөлдөөнөөс гарсны дараа Оконжо-Ивеалаг Дэлхийн худалдааны байгууллагаас томилжээ. Тэрээр 3-р сарын 1-нд ажлаа эхлүүлж, эхний ээлжинд 2025 оны Наймдугаар сард сар хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэх юм.

Эдийн засагч, Нигерийн Сангийн сайд асан Оконжо-Ивеала Европын Холбоо, Хятад, Япон, Австрали зэрэг ДХБ-ын гишүүн орнуудын өргөн дэмжлэгийг авчээ.

"Гүн шинэчлэл"

ДХБ нь 1995 онд бүх нийтийн ашиг тусын тулд нээлттэй худалдааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Олон улсын худалдааны дүрмийг хэлэлцэж, удирдаж, 164 гишүүнийхээ дунд үүссэн маргааныг шийдвэрлэхийг хичээдэг байгууллага. Гэхдээ тус байгууллага нь гишүүн орнууд, ялангуяа АНУ, Хятад хоёрын хоорондох худалдааны маргаан гарахаас урьдчилан сэргийлэхийн төлөө тэмцэж ирсэн. Женевт төвтэй тус байгууллага Роберто Азеведо наймдугаар сард төлөвлөснөөс нэг жилийн өмнө огцорсноос хойш байнгын ерөнхий захиралгүй байжээ. 

Оконжо-Ивеала шинэчлэл хийх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.

Энэ талаар CNN-д өгсөн ярилцлагадаа "Сэтгэл их хөдлөхийн зэрэгцээ их сүрдэж байна. Би энэ сорилтыг тэсэн ядан хүлээж байна. Байгууллагын нэрийг өөрчлөх, байр сууриа өөрчлөхөд гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай байна" гэж хэллээ.

Мөн Оконжо-Ивеала хэлэхдээ "Ковид-19"-той тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэв.

Тэрээр "Надад нэн тэргүүнд тавигдах зорилтуудын нэг бол худалдаа, ДХБ нь Ковид-19 цар тахлын эсрэг шийдлүүдийг эрүүл мэндийн хувьд төдийгүй эдийн засгийн хувьд авчрахад хэрхэн илүү хүчтэй үүрэг гүйцэтгэх вэ гэдэгт түрүүлж анхаарал тавьж ажиллана. Эдийн засгийн сэргэлт наймаанаас хамаарах хэдий ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд "сайн худалдаа" шаардагдана" " гэсэн юм.

Оконжо-Ивеала Дэлхийн банкинд 25 жилийн турш хөгжлийн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү удирдах захирлын албан тушаалд очжээ. Тэрээр коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар түгээхэд хувь нэмрээ оруулж буй Gavi компанийн удирдах зөвлөлийг ахалж, Арванхоёр дугаар сард бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Баян орнууд вакцинаа хуваалцах тал дээр хангалтгүй ажиллаж байна гэсэн мэдээллийн хариуд Оконжо-Ивеала "Дэлхийн худалдааны байгууллагад вакцины хүртээмж, тэгш байдал, эмчилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг олгох дүрэм журам хэрэгтэй" гэсэн юм.

Руандагийн ерөнхийлөгч Пол Кагаме хөгжиж буй орнууд иргэддээ шаардлагатай вакцины хангамжийг авч чадахгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр "Баян, хүчирхэг улс орнууд олон вакцины хангамжийг түгжихээр яаравчилж байна. Муухай нь гэвэл зарим нь вакцинаа хуримтлуулдаг. Хэрэгцээтэй хэмжээнээсээ хэд дахин их тунг худалдаж авдаг. Энэ нь Африк болон бусад хөгжиж буй орнуудыг вакцины дараалалд хамаагүй хоцроох, эсвэл огт оруулахгүй байх халтай" гэв.

Оконжо-Ивеалагийн томилгоог түүний төрөлх Нигери улсын хүмүүс хийсэн томоохон амжилт хэмээн үнэлж, Африкийн өвөрмөц хэв маягийн #АнкараАрмийг аль хэдийнэ онлайнаар давалгаалаад эхэлжээ.

Нэг хэрэглэгч твиттертээ "Хиллари [Клинтон] өмд, хослолын армитай байсан. Бид NOI-д зориулж # АнкараАрмийг бүтээх гэж байна! Бэлэн байгаарай, Хоёрдугаар сарын 15" гэж жиргэжээ. 

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 3 цаг 27 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 3 цаг 27 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно 3 цаг 29 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 23 цаг 3 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 23 цаг 4 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 23 цаг 4 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 23 цаг 5 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 23 цаг 19 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 23 цаг 19 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА Өчигдөр 13 цаг 20 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан Өчигдөр 13 цаг 12 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ Өчигдөр 11 цаг 12 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв Өчигдөр 11 цаг 09 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ Өчигдөр 11 цаг 06 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа Өчигдөр 11 цаг 00 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ Өчигдөр 10 цаг 59 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна Өчигдөр 10 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 10 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ Өчигдөр 10 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top