x

Д.Гантулга: Сонгогчдын эрх ашиг хохирохыг би хүсээгүй

Өнөөдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулга сэтгүүлчидтэй уулзаж өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул төрийн ордны заал, танхимыг ашиглах боломжгүйг хэлээд ордны гадна үүдэнд сэтгүүлчилтэй уулзсан юм.

-Монголын улс төрд залуу хүнийг, шинэчлэлт өөрчлөлтийг эрэлхийлсэн нийгмийн захиалга байсан би боддог. Энэ хүсэл, эрэлхийллийн нэг илрэл нь Д.Гантулга гэдэг 28 настай залуу УИХ-ын гишүүн болж байлаа. Улс төрийн шинэчлэл өөрчлөлтийн нэг том дүр зураг болсон, Монголын парламентад 41 шинэ гишүүн нэгэн зэрэг орж ирсэн. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг бүхэл бүтэн давалгаа, зохион байгуулалттай бүлэг, бүлэглэл байгаа. Үүний эсрэг бид идэвхтэй ажилласан, тэр залуучуудын нэг нь байхыг би хичээсэн.

Надтай холбоотой гарсан хэл амтай холбогдуулаад надад УИХ-ын гишүүнээс түдгэлзэх, чөлөөлөгдөх хоёр зам байсан. Би нэг зүйл дээр хатуу зогссон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэхийн эсрэг байсан. Шүүх, хуулийн байгууллага ажиллагаа явуулахад их хугацаа орно, энэ хооронд парламентын төлөөллийн зарчим алдагдана, сонгогчдын эрх ашиг хохирно. Ямар нэг нөхөн сонгуульгүйгээр, парламент төлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Ийм учраас би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь үүнийг хэлэлцэх боломжтой, боломжгүй гэдэг маргаан удаан үргэлжилсэн.

Аргагүйн эрхэнд дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэх саналаа илэрхийлсэн. Гэсэн ч тэр үед энэ түдгэлзэх асуудлыг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй, тавдугаар сарын 5-нд шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэн. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд парламент шийдвэрээ гаргасан. Би энэ шйдвэрийг УИХ дахь ямар нэг бүлэг фракцийн, тэр дундаа МАН-ын шийдвэр байгаагүй гэж бодож байна. Хувь УИХ-ын гишүүдийн парламентын дархлааг хадгалах үүднээс гэм буруутай тухай хууль, шүүхийн байгууллагын шийдвэр гараагүй байхад түдгэлзүүлэх нь зохисгүй гэдэг итгэл үнэмшлээр гишүүд шийдвэрээ гаргасан гэж итгэдэг.

Тэгээд энэ долоо хоног эхэлсэн, асуудал бас л дуусаагүй. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг хүсээгүй учраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ хүсэлтийг маань шийдэж өгсөн учраас би цаашид жирийн иргэний хувиар хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлнэ. Хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлэхэд би жирийн иргэн болсон шүү. Д.Гантулга гэдэг хүнийг ямар нэг эрхтэн дархтан шиг үзэж асуудалд битгий хандаасай гэж хүсэх байна. Хамгийн харамсалтай нь сонгогчдоосоо уучлал хүсэх байна.

-Та цаашид юу хийх вэ? Асуудлаа шийдүүлсний дараа улс төрд буцаж ирэх үү?

-Улс төрд байх гэдэг асуудал зөвхөн УИХ-ын гишүүн байхаар дуусдаг гэж бодохгүй байна. Бодож санаж, зорьж явсан үйл хэргээ үргэлжлүүлэх болно.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу амжуулав?

-УИХ-ын гишүүн гэдэг зөвхөн нэг тойргийг төлөөлдөг, тойргийн иргэдийн хүсэл сонирхлыг ярьдаг байх ёсгүй. Би зөвхөн нэг тойргийн биш, УИХ-ын гишүүн байж, асуудлыг бүтнээр нь хардаг байх юмсан гэж бодож ажилласан. 21 аймгаа тойрч ажилласан. Залуучуудын нийгмийн асуудал, залуучуудын хөгжлийн асуудал гээд олон зүйл байсан. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс анх удаа залуучуудын, гэр бүлийн хөгжлийн агентлагтай боллоо. Энд миний санал байсан, Засгийн газар дэмжсэнд талархаж явдаг. Монгол Улс залуучуудын хуультай болсон. Энэ бол залуу гишүүний хувьд хийсэн хамгийн том алхам гэж бодож байна.

Б.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 40 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 41 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 42 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 43 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 56 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 57 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 15 цаг 8 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 15 цаг 16 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 цаг 16 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 17 цаг 19 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 17 цаг 22 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 17 цаг 28 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 17 цаг 29 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 17 цаг 32 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 35 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 38 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 40 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 42 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 45 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top